“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана
ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Филиппиний 150 хоригдогч оргожээ

Филиппиний өмнөд нутгийн нэгэн шорон руу үл мэдэгдэх зэвсэгт этгээд халдсанаар 150 гаруй хоригдол оргон зайлсан хэрэг гарсан байна гэж орон нутгийн хорих байгууллагын ажилтан Питер Бонгатын радиод өгсөн мэдээллээс иш татан Reuters агентлаг дамжуулжээ.
Кидапаван хотын дэргэдэх, нийт 1511 хоригдол байрладаг шоронгийн хамгаалалтын алба руу үл мэдэгдэх этгээд шөнө дунд гал нээж үймээн дэгдээснээр 158 хоригдол оргон зайлснаар хууль сахиулагчид дөнгөж дөрвийг нь саатуулж чадсан байна.
“Энэ дайралтыг маш сайн төлөвлөж зохион байгуулсан байсан. Дайрагчид эхлээд утаа тавьж үзэгдэх орчинг халхалсан” гэж цагдаагийн ажилтан Бонгат ярьжээ.
Мэдээллийн агентлаг шорон руу дайрагсдыг лалын босогчидтой холбоотой гэж мэдээлсэн байна.

0 Сэтгэгдэл