Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Умард Солонгос тив алгасагч балластик пуужингаа хийж дуусч байгаа гэв

“Умард Солонгос тив хоорондын балластик пуужин бүтээж, түүндээ цөмийн зэвсэг суурилуулах ажлаа 2018 он гэхэд дуусгана” гэж тус улсаас 2016 онд зугтаан гарч, Их Британид очсон дипломатч Тхэ Ён Хо “Рёнхап” агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.

“АНУ, Өмнөд Солонгост болсон сонгууль зэрэг улс төрийн үйл явдлуудаас болж Умард Солонгос 2017 оны сүүлч, 2018 оны эхэн гэхэд АНУ-д цохилт өгөх цөмийн толгойтой пуужин бүтээж дуусгана” гэж БНАСАУ-аас Лондонд суугаа ЭСЯ-ны зөвлөх байсан Тхэ Ён Хо ярьсныг мэдээллийн агентлаг иш татжээ.

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун ч бас шинэ жилийг тохиолдуулан ард түмэндээ хандаж хэлэхдээ тус улс тив хоорондын балластик пуужин бүтээх ажлын төгсгөлийн шатанд орлоо гэж мэдэгдсэн юм. “Рёнхап” агентлагийн мэдээлснээр Пеньян “KN-08” пуужин бүтээж байгаа нь 13 мянган км-т тусах чадвартай гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан