Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв  Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Сочид сүйрсэн Ту-154 онгоцны осол халдлага биш байсан гэв

Өнгөрсөн оны сүүлчээр оросын Сочи хотын орчим сүйрсэн ОХУ-ын Батлан хамгаалах яамны Ту-154  нисэх онгоцны хар хайрцагны бичлэгийг тайлж уншсан мэргэжилтнүүд онгоцны ослын шалтгаан нь ямар ч халдлага биш гэж тогтоожээ. Энэ дүнгээ мэргэжилтнүүд энэ 8-ны ням гарагт танилцуулсан байна.

Хар хайрцагны бичлэгээр бол онгоцны осол нь техникийн гэмтэл, эвдрэлээс  болсон гэж гарсан байна. Ту-154 онгоц техникийн шалтгаанаас гадна нислэгийн үед багийн гишүүд алдаа гаргасан гэсэн хувилбар ч байна. Эрэл хайгуулын ажиллагааны үед онгоцны гурван ч хар хайрцгийг уснаас гаргаж авсан ч мэргэжилтнүүд нэгийг нь л  тайлж уншжээ.

Батлагдаагүй мэдээллээр бол онгоцны багийнхан эргээс зургаан км явж байхдаа  нислэгийн зурвас руу эргэж буух гэж оролдоод, харамсалтай нь хэдхэн секундын дараа тогтворжуулагч нь хугарч дугуй, хөдөлгүүрт нь орж турбиныг нь гэмтээснээр унасан байна. 

Өнөө хүртэл оросын зарим хэвлэл, Хар далай дээгүүр нисч таарсан европын Sentinel -1B хиймэл дагуулын мэдээг үндэслэлээ хэмээн Сири лүү нисч явсан оросын онгоц халдлагын улмаас сүйрсэн гэж мэдээлж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан