Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Барак Обама: Би Путиныг бодитой үнэлж байсан

Энэ сарын 20-нд бүрэн эрхийн хугацаа нь өндөрлөх гэж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ням гарагт АВС телевизэд ярилцлага өгөхдөө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг би дутуу үнэлээгүй гэж мэдэгдсэн байна. Тэрээр
“Би түүнийг дутуу үнэлээгүй. Гэхдээ мэдээллийн энэ эрин зуунд буруу ташаа мэдээлэл ирсээр байгаа ч, кибер халдлагаар манай нээлттэй, ардчилсан нийгэмд садаа болсоор байгаа ч гэсэн би түүнийг дутуу үнэлээгүй” гэж мэдэгджээ.
“Сүүлийн үед Владимир Путинд илүүтэй их итгэж байгаа манай эх орон нэгт шинжээчид, бүгд найрамдахчууд, телевизийн хөтлөгчдийн яриа тайлбарыг ихээр үзэж байгаа” гээд “Гэхдээ ийм байх ёсгүй” гэжээ. Тэр бас ийм байдал нь өөрийг нь тайван байлгаж чадахгүй байгааг хэлсэн байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард болж өнгөрсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд Оросыг кибер халдлагаар нөлөөлсөн гэж АНУ-д нээлттэй шүүмжилсээр байгаа юм. АНУ-ын Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоо, Үндэсний Аюулгүй байдлын агентлаг нь ОХУ-ын зүгээс хийсэн кибер халдлагын тухай нууц биш илтгэлийг өнгөрсөн баасан гарагт тараасан байна.
Ийм байдлаар америкийн сонгуулийн дүнд бусад улс орнууд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдох юм бол энэ нь Бүгд найрамдах намыг ч Ардчилсан намыг ч эвгүй байдалд оруулна гэж Обама ил хэлжээ.
Тэр бас өнгөрсөн сонгуульд Орос “садаа болохыг хүссэн, садаа ч болсон” гэж баталсан байна. “Ийм явдлыг ирээдүйд өөр бусад улсууд ч хийхийг оролдож мэдэх юм” гээд энэ нь намуудын сөргөлдөөнд хүргэхгүй байгаасай гэсэн байна.
“Бид кибер халдлагаас сэргийлэхийн тулд бид багагүй эрч хүч, нөөц бололцоо, цаг хугацаа зарцуулах болно. Энэ бол зөвхөн засаг төрийн асуудал биш. Энэ бол төр засагтай адил хувийн секторын ч өмнө тулгарах асуудал. Тэгэхээр бид хамтын ажиллагааныхаа түвшинг л дээшлүүлэх ёстой” гэж Барак Обама хэлжээ. Тэр үүнийхээ зэрэгцээ суртал нэвтрүүлэг түгээх оролдлогын эсрэг шийдвэртэй тэмцэж ийм оролдлогыг мөрдөн шалгахыг уриалсан байна.
Кибер халдлагын тухай Вашингтоны буруутгалыг Москва эрс няцааж байгаа юм. ОХУ-ын ерөнхийлөгч Путин үүнийг ялагдсан тал ялагчаа ямагт буруутгадаг гээд хакеруудын халдлага нийгэмд аюултай учраас энэ сэдэв бол анхаарах ёстой зүйл гэсэн байна.

0 Сэтгэгдэл