Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Хэвлэлүүд: Өөрт нь тусалсан ч гэсэн Трамп ОХУ-ын эсрэг хориг тавина
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Оросын зүгээс кибер халдлага үйлдсэн хэмээн америкийн тусгай албад үзэж байгааг шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп  хүлээн зөвшөөрсөн гэж түүний туслах, ирээдүйд ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болох Райнс Прибус мэдэгдсэн байна.

“Сонгуулийн үеийн хакеруудын халдлагын ард Орос байсан гэдгийг Трамп няцаахгүй байгаа” гэж Прибус Fox News хэвлэлд ярилцлага өгөхдөө тэмдэглээд “тэрбумтан” хэдийгээр Москватай харилцаагаа сайжруулна гэж мэдэгдэж байсан ч гэсэн  оросын эсрэг арга хэмжээ авна гэсэн байна.
Трамп нэгдүгээр сарын 6-нд Нью-Йорк хотноо америкийн тагнуулын удирдлагуудтай уулзахдаа ийм мэдээлэл өгсөн гэж Прибус хэлжээ.

“Тэрээр тагнуулынханд санал боловсруулахыг дахалгасан. Ямар асуудал байхыг хэлэлцэж байж шийднэ. Магадгй арга хэмжээ авах байх” гэж Трампын туслах хэлсэн байна. Гэхдээ тэр бас Орос болон бусад орнуудтай сайн харилцаатай байхад муу юм байхгүй гэсэн гэнэ.

Америкийн тагнуулын байгууллага сонгуулийн үеэр кибер дайралт хийсэн хэмээн Москваг буруутгасан бүрэн хэмжээний илтгэлээ Дональд Трампад өгсөн юм байна.

“ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, оросын засгийн газар Дональд Трампын ерөнхийлөгчийн сонгуульд ялуулахын тулд туслахыг хичээж ажилласан. Мэдээж төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтоныг ялагдуулах гэж бүхнийг хийсэн” гэж энэ нээлттэй илтгэлд дурджээ.

Илтгэлд “лалын улс зэвсэгт бүлэглэлийн эсрэг терроризмтой тэмцэх эвсэл байгуулах гэж л ОХУ тэрбумтан Дональд Трампын  сонгуулиар дэмжсэн гээд Москва бас Европт болж байгаа сонгуулиудад ч нөлөө үзүүлэхээр оролддог гэсэн байна.
0 Сэтгэгдэл
ANU buur mangartaj uguh yum aa. hudlaa uduun hatgalga hiij dain degdeeh gej bna. zevsgee zarj urund orson uls aa, kompaniudaa avrah arga..SOLIOT ANU
ОХУ нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэдэг худал. Унасан бөхөд шалтаг мундахгүй. АНУ-ын тагнуулын мэдээ худал байдаг нь Иракийн цөмийн ***** гэх мэт. ОХУ-ыг өдсөн Обамагийн жүжиг.
АНУ-ын тагнуулын байгууллага худлаа ***** ш дээ. Ирак аюултай зэвсэгтэй гээд дэлхий нийтийн хүчийг цохилт өгөхөд чиглүүлэв. Иракийг сүйдлээд одоо тэнд ард түмний нь цус нулимастай нь холиод арав гаруй жил боллоо.
Хамгийн их уншсан