Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Honda АНУ-ын зах зээлээс 772 мянган машинаа эргүүлж татлаа

Японы автомашин үйлдвэрлэлийн Honda концерн АНУ-ын зах зээлээс өөрийн үйлдвэрийн Honda,  Acura  маркийн 772 мянган машинаа эргүүлэн татаж авахаар боллоо гэж Associated Press агентлаг мэдээллээ. Ингэх болсон гол шалтгаан нь Takata фирмийн үйлдвэрлэж нийлүүлсэн аюулгүйн дэр нь шаардлага хангахгүй байсан явдал гэнэ.

Энэ хүрээнд тус концерн 2008-2012  оны Honda Accord, 2006-2011 онд үйлдвэрлэсэн Honda Civic, 2007-2012 оны Honda Fit,  2010-2012 оны Honda Insight машинуудыг эргүүлэн татах юм байна.

Takata фирмийн үйлдвэрлэдэг аюулгүйн дэр нь үүний өмнө 2014 онд бас дуулиан тарьж байсан удаатай. Ослын үед пэр нь зөв гарч ирэхгүй, гарч ирэхдээ металлын хэлтэрхий цацаж байснаас 11 хүн амь алдсаны 10 нь АНУ-д нас барсан юм. Үүнээс болж эргүүлэн татсан машины тоо дэлхийн хэмжээгээр 100 саяыг давсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан