Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Хятадын арми өндөр албан тушаалтнуудаа халах нь

Хятадын Ардын чөлөөлөх армийн өндөр албаны 50 гаруй түшмэл ойрын үед албан тушаалаа өгөх гэж байна хэмээн Батлан хамгаалахын эх сурвалжаас авснаа South China Morning Post хэвлэл нийтэлсэн байна.

Энэ хүмүүсийн дотор 18 генерал байгаа гээд энэ албан тушаалтнууд ирэх намар Бээжинд болох ХКН-ын XIX  их хурлын дараа халагдацгаах юм гэжээ.
Энэ нь хятадын армийн боловсон хүчнийг шинэчилж, авьяас чадвартай  шинэ залуу офицеруудад ахмад үеийнхэн халаагаа өгөн зам тавьж өгөх нь зүйтэй гэсэн  төр засгийн бодлогын хүрээнд хийх , өөрчлөлт гэнэ. Үүний дагуу л  өндөр албан тушаалын энэ хүмүүс залуучуудад зайгаа тавьж өгөн тэтгэвэртээ гарах гэж байгаа юм байна.

Сонин бас Гонконгийн шинжээч Лян Голян энэ тухайд БНХАУ-ын дарга Си Зиньпиний шинэчлэлийн хүрээнд Хятадын Ардын чөлөөлөх арми цэргийн бүрэлдхүүнийхээ тоог цөөлж харин түүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч байгаагийн нэг илрэл гэснийг нийтэлжээ.

Өнөөдөр Хятад зэвсэгт хүчнээ шинэчлэх ажлыг идэвхтэй хийж БНХАУ-ын дарга Си Зиньпин технологийн дэвшил, инноваци нэвтрүүлэх нь “арми, үндэсний батлан хамгаалах хүчнийг төгөлдөршүүлэх гол хүчин зүйл” гэж мэдэгдсэн юм. Түүнийхээр бол 2016-2020 онд хэрэгжих 13 дугаар таван жилийн төлөвлөгөө нь Үндэсний батлан хамгаалах хүчин, зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үе байх юм байна. Си Зиньпин өмнө нь 2017 оны эцэс гэхэд Зэвсэгт хүчнийхээ бүрэлдхүүнийг 300 мянган хүнээр хорогдуулна гэж мэдэгдэж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан