Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Трампын үед Америк-Хятадын харилцаа ямар байх вэ

Хятадын төрийн мэдлийн “China Daily” сонин тэргүүн өгүүлэлдээ АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын Тайванийн талаар баримталж байгаа бодлого нь хоёр орны харилцаанд асар үнэтэй тусах нь. Энэ нь Бээжинг “бээлийгээ тайлахад” ч хүргэх байх гэж онцолжээ.
Дональд Трампын шинэ засаг захиргаа Тайванийн асуудлаар өмнө нь Америкийн баримталж байсан “Нэг Хятад” бодлогоос татгалзахыг оролдох байх хэмээн тэмдэглээд “Трамп галаар наадаж байна”. Хэрэв АНУ “Нэг Хятад” бодлогоос татгалзахад хүрвэл Бээжин шийдвэртэй алхам хийхэд бэлэн гэдгийг ч дурдаж.
Америкийн өмнөх засаг захиргаа Тайванийн асуудалд хандахдаа Хятадтай тогтоосон харилцааны чухлыг ойлгож байсан бол Трамп үхлийн аюултай “нууц авдрыг нээж” хоёр орны харилцаанд бий болсон суурь зарчмыг алдагдуулах гэж байна хэмээн өгүүллийг бичигч үзсэн байна.
Тэрээр “Энэ нь асар үнэтэй тусч мэдэх юм” гээд АНУ-ын Ерөнхийлөгч “Тайваниар тоглохын хортой үр дагаврыг болоод үүнийхээ төлөө асар их үнэ төлөхийг мэдэхгүй байна” гэжээ. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч ийм бодлогоос татгалзах нь зөвхөн АНУ, Хятад төдийгүй дэлхий дахинд таатай байхсан хэмээгээд Трамп сонгуульд ялсныхаа дараа Тайванийн удирдлагатай холбоо барьсныг сануулаад авчээ. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Трампыг Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэньтэй утсаар ярьсны төлөө Хятад эсэргүүцлээ илэрхийлсэн. Хятадын Гадаад хэргийн яамнаас Хятад, АНУ-ын харилцаанд сэв суулгахгүйн тулд Тайванийн асуудалд болгоомжтой хандахыг Америкийн талд сануулсан юм.
“Нэг Хятад” бодлогын зарчим бол Хятад, АНУ-ын харилцааны улс төрийн үндсэн зарчим шүү хэмээн Хятадын Гадаад хэргийн яамны мэдэгдэлдээ дурдсан.
Дараа нь, Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч нь Трампын багийнханд “Нэг Хятад” бодлогыг дэмжихийг уриалав.
Тайванийн асуудлаарх Америкийн бодлогыг эргэж харах нь Хятад-Америкийн харилцааг “тодорхой үр дагаварт” хүргэж мэдэхийг өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обама бас урьдчилан анхааруулж байгаа юм.
Бүгд найрамдах намаас дэвшсэн Дональд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа явцад болон сонгуулийн дараа Америк-Хятадын харилцааны талаар нэлээд шүүмжлэлтэй зүйлс ярьсан нь Бээжингээс шүүмжлэлд өртөөд байгаа. Дональд Трамп 14-нд “The Wall Street Journal” сонины өнгөрсөн бямба гарагийн дугаарт өгсөн ярилцлагадаа Америкийн “Нэг Хятад” бодлогыг заавал дагаж мөрдөх албагүй гээд одоохондоо Бээжингийн зүгээс валютын талаар ч худалдааны тухайд нэг их дэвшил олж харахгүй байна гэж мэдэгдсэн юм.
“Яриа хэлэлцээрийн энэ бүх зүйл, ялангуяа “Нэг Хятад” бодлогыг та дэмжиж байна уу” гэсэн асуултад Трамп “АНУ өнгөрсөн онд Тайваньд хоёр тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулсан” гээд “Ганцхан энэ талаар утсаар хариулах боломжгүй. Хариулахгүй бол бүдүүлэг хэрэг болно биз дээ” гэсэн юм.
Хятадын “Нэг Хятад” бодлогыг дэмждэгийн хувьд АНУ-ын төрийн тэргүүн нар Тайваньтай дипломат харилцаагаа тасалсан 1979 оноос хойш Дональд Трамп анх удаа Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэньтэй утсаар шууд ярьсан юм.
Трампын шилжилтийн захиргаа энэ яриаг “эдийн засаг, улс төр, аюулгүй байдлын хүрээнд нягт холбоо тогтоох тухай” гэж тайлбарласан. Харин Дональд Трамп твиттертээ сонгуульд ялсанд минь баяр хүргэх гэж Тайванийн Ерөнхийлөгч өөрөө эхэлж утасдсан гээд “Сонирхолтой юм. Яагаад АНУ Тайваньд тэрбум, тэрбум долларын зэвсэг худалдаж байгаа юм. Би баяр хүргэж утасдахад нь авахгүй байх байсан гэж үү” хэмээн бичсэн юм.

0 Сэтгэгдэл