Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Парисын хурлаар Израйлийн 1967 оны хилийг сэргээхийг уриалав
Н.БАТ
Францын нийслэл Парист дэлхийн 75 орны төлөөлөгч оролцсон “Палестиний талаархи” бага хурлаас Палестиныг тусгаар улс болгож, Израйлийн 1967 оны үеийн хилийг сэргээхийг уриаллаа.
Харин энэ бага хуралд Израйлийн ч, Палестины засаг захиргааны төлөөлөгч ч оролцоогүй байна.
Бага хурлын баримт бичигт Ойрхи Дорнодын хямралыг зохицуулахын тулд Израйлийн 1967 оны үед тогтоосон хилийн заагийг мөрдөх ёстой. Израйлийн суурингуудын талаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шаардлагад талархаж байгаагаа тэмдэглэжээ. Харин Израйлийн тал энэ шаардлагыг биелүүлэхээс татгалзсан юм. Францын Гадаад хэргийн сайд Жана-Марка Эйрогийн хэлснээр Палестин, Израйльтай шууд яриа хэлэлцээр хийх учраа олохгүйгээс болоод Ойрхи Дорнодод энх тайван тогтоох асуудал гацаанд ороод байгаа гэнэ. “Ийм учраас 70 орны төлөөлөгч цуглаж, сөргөлдөгч талуудын хооронд шууд яриа хэлэлцээ сэргээх боломжийг хайж байна” гэж Францын сайд тэмдэглэжээ. Тэгвэл Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Парист ирэхээс татгалзаад энэ бага хурал Израйльд шахалт үзүүлж, улс орных нь эсрэг дүр эсгэсэн хуурамч шийдвэр гаргах гэж байна гэж мэдэгджээ. Израйлийн хувьд суурингуудаа байгуулсан газар нутаг, Дорнод Иерусалимыг өгөхийн эсрэг байгаа юм.
Палестины засаг захиргааны Ерөнхийлөгч Махмуд Аббас харин Францын санаачилгыг дэмжиж энэ бага хурлын дүнгийн талаар ярилцахаар Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай ойрын үед уулзахаа амласан байна.
Н.БАТФранцын нийслэл Парист дэлхийн 75 орны төлөөлөгч оролцсон “Палестиний талаархи” бага хурлаас Палестиныг тусгаар улс болгож, Израйлийн 1967 оны үеийн хилийг сэргээхийг уриаллаа.

0 Сэтгэгдэл