“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана
ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Moody’s агентлаг АНУ-д 900 сая ам.долларын торгууль төлнө
Олон улсын судалгааны Moody’s агентлаг 2007 оны судалгаагаа буруу гаргасныхаа төлөө АНУ-ын засаг захиргаанд 900 сая ам доллар төлөхөөр болжээ. Учир нь, тус агентлагийн гаргасан худлаа рейтингээс болж 2008 онд эдийн засгийн хямрал улам хүндрэхэд хүрсэн хэмээн үзэж тус агентлагийн АНУ-ын зүгээс буруутгасан бөгөөд энэ хугацаанд гарсан бүх зардлыг тус агентлагаар төлүүлэхээр хууль шүүхээр заргалдсан байна. Ингээд тус агентлаг АНУ-ын Хууль зүйн яаманд 437 сая ам.долларын торгууль төлөхөөр болсон бөгөөд үлдсэн мөнгө нь бусад 21 мужийн прокурорын газрын зардалд зарцуулагдах юм байна.
АНУ-ын зүгээс Moody’s агентлагийн 2007 оны рейтинг тогтоох судалгаанаас болж, орон сууцны бондын зах зээлд давалгаа үүсч, улмаар 2008 оны хямралд хүргэх нэг шалтгаан болсон гэж үзсэн байна. Мөн Standard & Poor’s судалгааны агентлагийг ч мөн ийн буруутгаж байсан юм. Өндөр эрсдэлтэй үл хөдлөх хөрөнгийн зээлийн улмаас АНУ эдийн засгийн хямралд өртсөн. Гэтэл судалгааны агентлагийн зүгээс орон сууцны бондонд худал хөөрөгдсөн үнэлгээ өгч эдийн засгийн хямралд өртөхөд нөлөөлсөн гэж үзжээ.
Эдгээр байгууллагаас тараасан мэдээнд манайхан онцгой хандаад , дагаж хошуураад дуу дуугаа авалцан ХЯМРАЛ гэж орилсон. Шинэ жилийн бужигнааныг харахад хямарсан юм харагдаагүй
Олон улсын судалгааны Moody’s агентлаг 2007 оны судалгаагаа буруу гаргасныхаа төлөө АНУ-ын засаг захиргаанд 900 сая ам доллар төлөхөөр болжээ. Учир нь, тус агентлагийн гаргасан худлаа рейтингээс болж 2008 онд эдийн засгийн хямрал улам хүндрэхэд хүрсэн хэмээн үзэж тус агентлагийн АНУ-ын зүгээс буруутгасан бөгөөд энэ хугацаанд гарсан бүх зардлыг тус агентлагаар төлүүлэхээр хууль шүүхээр заргалдсан байна. Ингээд тус агентлаг АНУ-ын Хууль зүйн яаманд 437 сая ам.долларын торгууль төлөхөөр болсон бөгөөд үлдсэн мөнгө нь бусад 21 мужийн прокурорын газрын зардалд зарцуулагдах юм байна. АНУ-ын зүгээс Moody’s агентлагийн 2007 оны рейтинг тогтоох судалгаанаас болж, орон сууцны бондын зах зээлд давалгаа үүсч, улмаар 2008 оны хямралд хүргэх нэг шалтгаан болсон гэж үзсэн байна. Мөн Standard & Poor’s судалгааны агентлагийг ч мөн ийн буруутгаж байсан юм. Өндөр эрсдэлтэй үл хөдлөх хөрөнгийн зээлийн улмаас АНУ эдийн засгийн хямралд өртсөн. Гэтэл судалгааны агентлагийн зүгээс орон сууцны бондонд худал хөөрөгдсөн үнэлгээ өгч эдийн засгийн хямралд өртөхөд нөлөөлсөн гэж үзжээ.
0 Сэтгэгдэл
2017.01.17
























