Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв  Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Украин улс Оросыг Олон улсын шүүхэд өглөө

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Гаага дахь Олон улсын шүүхэд ОХУ-ыг өгөхийг Гадаад хэргийн яамандаа үүрэг болгосон тухай албан ёсны сайтдаа мэдээлсэн байна.

Тэрээр “ОХУ-ыг НҮБ-ын терроризмыг санхүүжүүлэхгүй байх, арьсны өнгөөр үл ялгаварлах гэх зэргээр хүний эрхийн бүх төрлийн конвенцыг зөрчсөн. Орос улс гурван жилийн турш олон улсын эрхзүйг бүдүүлгээр зөрчин хуулиас гадуур эзлэн авсан Крымыг эзэмшиж байна.

Оросын цэргүүд Украин руу удаа дараа террорист дайралт хийснээр гэм буруугүй олон хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрсэн. Орос улс Крымыг өөртөө нэгтгэснээр Украины өмч хөрөнгө, ашигт малтмалын орд газар, загас агнуурын аж ахуйг хууль бусаар булаан авч эзэмшин байгаль экологид ихээхэн хохирол учрууллаа. Энэ бүх хүчирхийллийнхээ төлөө төлбөр төлөх ёстой” гэжээ.
2015 оны есдүгээр сард Украины Гадаад хэргийн сайд Павел Климкин “Крым, Донбасссын төлөө Украин улс нөхөн төлбөр шаардаж байна” хэмээн мэдэгджээ. Түүнийхээр Украин байгалийн нөөцийн хохирлыг элсний ширхэг бүрээр тооцож гаргасан учраас энэ нь тэрбумаар хэмжигдэх гэнэ.

Энэ үеэр Украины Ерөнхийлөгч Порошенко мөн “Оросыг НҮБ-ын Далайн эрхийн конвенцыг зөрчиж байна” хэмээн Олон улсын шүүхэд өгөх үүргийг Гадаад хэргийн яамандаа өгч байсан юм. Украины төрийн тэргүүний албан ёсны сайтад “ОХУ нь Украины эсрэг хүчирхийлэл үйлдэн Крымыг эзэмшиж, Хар тэнгис, Азовын тэнгисийн сав газарт манай улсын байгалийн нөөцийн эрхийг зөрчиж байна” хэмээн бичсэн байна.

Тэгвэл өнгөрсөн даваа гарагт Крымын зүгээс эсрэг мэдэгдэл хийн “Украины бүрэлдэхүүнд тус хойг орсон үеэс л хүний эрх зөрчигдөж байсан талаар тогтоолын төсөл бэлэн болгоод НҮБ-д өгөхөөр бэлтгэж байна” хэмээн мэдээллээ. Крымын Олон улсын харилцаа болон нүүлгэн шилжигсдийн асуудал хариуцсан улсын хорооны тэргүүн Заур Смирнов “энэ баримтанд тус хойг Украины эзэмшилд байх үед Крымын татаруудыг эргүүлэн авчрах үеэр хүний эрхийг хэрхэн зөрчиж байсныг, 2014 онд Украинд төрийн эргэлт хэрхэн гарсан талаар тодорхой тусгасан” гэжээ.

ОХУ-ын Хүний эрх, ардчилал болон дээд эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Константин Долгов 2016 оны арванхоёрдугаар сард “Украин бол хүний эрхийг зөрчиж байгаа ганц улс” гээд  тус улс “үндсэрхэг үзэлтний хүчирхийлэл, үндэсний хэт даврах үзэл, цэрэгжсэн гүрэн” болж “хүний эрх, ардчиллын салбарт туршилт хийж байна” гэж мэдэгдсэн юм.
0 Сэтгэгдэл
ukrain butarch zadrah ni zuv sht
Хамгийн их уншсан