Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Г.Ёндон: Уул уурхай Монгол орны гол зүтгүүр
Монгол орны цохилох зүрх болоод буй уул уурхайн салбараас Алтангадас одонт уурхайчин төрлөө. Тэр бол “Монголросцветмент” компанийн Заамар дахь алтны үйлдвэрийн дарга Г.Ёндон. Тэрээр өнгөрсөн баасан гарагт хамт олныхоо төлөөлөлтэй хүрэлцэн ирж УИХ-ын гишүүн Н.Энхболдоор энгэрээ мялаалгасан юм. Алтангадас одонгоо зүүх агшинд нь түүний сэтгэгдлийг сонслоо.

-Уул уурхай, бо­ловсрол, соёл, шинж­лэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг тань үнэлж Алтангадас одон хүртээжээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтаасаа хуваалцахгүй юу?
-Төр засгийн өндөр дээд одон хүртсэндээ үнэхээр их баярлаж байна. Их сургууль төгссөн цагаасаа хойш уул уурхайн салбарт тасралтгүй 22 жил ажиллажээ. Энэ салбартаа олон жил үнэнч ажилласны гол шалтгаан нь миний хамт олон байлаа. Сайхан хамт олны дунд ажиллана гэдэг амжилтад хүргэх гүүр нь болдог юм байна. Уул уурхайн салбарт анх эрдэм шинжилгээний байгууллагад нь, дараа нь боловсон хүчнээ бэлтгэхэд гол анхаарлаа хандуулж явсан. Мөн Орос Монголын хамтарсан үйлдвэрт 10 гаруй жил ажиллахдаа номын мөр хөөж, эрдмийн зэрэг хамгаалсан.

-Хамт олон бол миний амжилтын түлхүүр гэж хэллээ. Тэгвэл танай үйлдвэр хэр өнөр өтгөн бэ?
-”Монголросцветмент” компани маань ам бүл олуулаа. 2000 гаруй ажилтантай. Үүнээс Заамарын алтны үйлдвэр маань л гэхэд 200 гаруй ажилтантай шүү дээ. Тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн уурхайчин хүний хүүхэд болж төрөөд аавынхаа мэргэжлийг өвлөн авснаараа үнэхээр их бахархдаг гэж гэр бүлийнхэндээ хэлмээр байна. 

-Уул уурхайн салбарынханд хийх ажил дэндүү их байна. Энэ мөчид таны ажлын төлөвлөгөө ундарч байгаа болов уу?
-Уул уурхайн салбар Монгол орны хөгжлийн зүтгүүр болж яваа. Тиймээс бидэнд хийх ажил дэндүү их байна.  
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан