Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ч.Эрдэнэцэцэг: Хүүхдийн тээрхийн арьсыг авахуулах нь буруу
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ хариуцсан удирдагч, Төрийн соёрхолт Ч.Эрдэнэцэцэг эмчтэй ярилцлаа.
-Эрэгтэй хүүхдийн дунд шодойн арьс нь шамардаггүй өвчин элбэг байна гэх юм. Энэ нь ямар өвчин юм бэ. Их байгаа шалтгаан нь юу вэ?
-“Эрүүл хүүхэд” аяны үеэр нэлээд олон хүүхэд оношлогдсон л доо. Шодойн толгойг бүрдэг тээрхийн арьс нь бүрэн эргэхгүй байна гэсэн үг. Үүнийг арьсны нарийсал буюу пемоз гэж нэрлэдэг. Хүүхэд ойр ойрхон бага багаар дүлж шээх, шээсний сүв хэсэг нь улайж үрэвсэх, загатнах, эвгүй үнэртэй болох зэрэг зовиур илрэх юм бол мэргэжлийн эмч нарт үзүүлэх хэрэгтэй. Тээрхийн арьс эргэхгүй байх нь хэд хэдэн шалтгаантай байж болдог учраас заавал мэргэжлийн эмч ялгаж салган тохирсон эмчилгээ хийнэ.
-Ихэвчлэн мэс заслын аргаар эмчилдэг юм уу?
-Тээрхийн арьс нь эргэхгүй тохиолдолд заавал мэс заслын аргаар эмчилдэг гэж ойлгож болохгүй. Дөрөв хүртэлх насны хүүхдийн тээрхийн арьс чөлөөтэй эргэхгүй байх нь өвчин биш. Өсөлт хөгжил нь гүйцээгүй, арьсны хөгжил нь удаан байж болох талтай. Өөрөөр хэлбэл, шээхэд нь саадгүй, ямар нэг үрэвсэлгүй бол айх аюул огтхон ч байхгүй. Бид ч эмчилгээндээ аль болох энэ арьсыг нь авахгүй байхыг зорьдог. Тусгай эмийн бодистой массаж эмчилгээ хийнэ. Энэ эмчилгээ үр дүнгээ өгөхгүй бол мэс ажилбараар арьсыг нь авдаг. Гэхдээ манай улсад болон дэлхий дахинд мэс заслын аргаар эмчлэх тохиолдол тун бага буюу нийт өвчилсөн хүүхдийн гурав орчим хувийг л эзэлдэг юм.
-Тээрхийн арьсыг авахуулах нь хор уршигтай л байх?
-Яагаад хүн байгалиас заяахдаа ийм арьстай байдаг юм бэ. Хэрэгтэй болоод л тэр шүү дээ. Тээрхийн арьсны дотор гадаргаас нь тусгай бодис ялгарч бэлэг эрхтний толгойн хэсэгт хамгийн зөв орчинг бүрдүүлж, гадны халдвар нянгаас хамгаалж байдаг. Дотор гадаргаас нь шүүрэл ялгарч тээрхийн арьс чөлөөтэй эргэх нөхцөл бүрдүүлдэг гэхчлэн онцгой ач холбогдолтой. Гэтэл зарим хүн энэ арьс хэрэггүй, авахуулах ёстой юм байна гэж ойлгодог нь буруу. Ялангуяа, Америк, Солонгос улсад амьдарч байгаад ирсэн хүмүүс зүгээр байхад нь хүүхдийнхээ тээрхийн арьсыг хувийн эмнэлгүүдэд очоод авахуулчихдаг. Энэ нь маш буруу. Зайлшгүй мэргэжлийн эмчид үзүүлж, таарсан эмчилгээг нь хийлгэх хэрэгтэй.
-Юунаас шалтгаалж энэ өвчин нэмэгдээд байна вэ?
-Дөрөв хүртэлх насны хүүхдийн тухайд бүгд төрөлхийн шалтгаантай байдаг. Арьсны хөгжил удаан байна гэсэн үг. Харин насанд хүрэгчдийн тухайд халдвар, үрэвсэл, гэмтэл гэхчлэн янз бүрийн гадны хүчин зүйлээс шалтгаалж тээрхийн арьс нь өвчилдөг. Хүүхдийн дунд пемоз нэмэгдээд байна гэж сандрах хэрэггүй. Хоёр, гурван төрлийн зүйл байгаа юм. Өсөлт хөгжил нь гүйцээгүй насандаа яваа эсвэл арьс нь чөлөөтэй хэрнээ наалдацтай байж болдог. Үүнийг нэг зүйл мэтээр ойлгоод нэмэгдлээ гэж яриад байгаа юм.
-Сүүлийн үед памперс/живх/ их хэрэглэж байгаагаас шодой шамрах өвчин нэмэгдсэн гэх яриа бий. Энэ тухайд?
-Иргэдийн дунд ийм яриа байдаг. Гэхдээ памперснаас болж байна гэдгийг албан ёсоор судлаад баталсан зүйл огтхон ч байхгүй. Сүүлийн үед памперсны хэрэглээ их болсон учраас иргэд холбож ойлгоод байгаа юм. Памперс бол даралт үүсгэх зүйл биш. Ямар хөнгөн, чөлөөтэй, зөөлөн байдаг билээ дээ.
-Тэгэхээр памперс шодой шамрах өвчинд ямар ч нөлөөгүй гэсэн үг үү?
-Олон улс судлаад гаргаж ирсэн, нийтээрээ хэрэглэж байгаа асаргааны хамгийн тохиромжтой зүйл бол памперс гэж ойлгодог.
-Хүүхдийн дунд одоогоор ямар өвчлөл анхаарал татахуйц хэмжээнд байна вэ?
-Хүүхдүүдийн зуны амралт үргэлжилж байна. Хаа сайгүй баяр наадмын уур амьсгал орсон энэ үед хүүхдийн гэмтэл маш их байна. Энэ нь бидний сэтгэлийг үнэхээр зовоох боллоо. Хөдөөний хүүхдүүд ихэвчлэн мориноос унаж эсвэл өшиглүүлж гэмтэж байгаа бол хотын хүүхдүүд унадаг дугуйтай явж байгаад юм мөргөх, унах зэргээр бэртэх нь их байна. Үүн дээр мэдээж автомашины ослоос үүдэлтэй гэмтэл их байгааг дурдахгүй байж болохгүй. Хөдөө орон нутагтаа олон удаа хагалгаанд орж, сүүлдээ хүндрээд ирэх нь ч бий. Үүнд эцэг эхчүүд анхаарлаа хандуулж, тавих хараа хяналтаа сайжруулаасай. Эцэг эх асран хамгаалагч нь л анхаарахгүй бол эмнэлгийнхэн бид мянга хэлж анхааруулаад нэмэргүй шүү дээ. Жишээ нь, дугуй авч өгөхөөсөө өмнө өнөөдөр Улаанбаатар хотод дугуйн зам байгаа бил үү гэж бодож үзээч. Ингэж бодохоор л хүүхдээ хотын төвөөр дугуйтай явуулах үндэс байхгүй байгаа биз дээ. Гэрийнх нь ойролцоо орчин нь бүрдсэн байх юм бол дугуйгаар тоглуулж болно. Ингэхдээ бие дааж дугуй унах насанд хүрсэн бол өөрсдөд нь хэлж ойлгуулж болно шүү дээ.
-Хүүхдүүд хийжүүлсэн ундаа, чихэр, жимсээр хооллох болсон гэвэл буруудахгүй байх. Яс сийрэгжиж байгаа нь гэмтэл нэмэгдэхэд нөлөөлсөн байж болох уу?
-Идэж, ууж байгаа зүйлтэй нь холбоотойгоор яс нь сийрэгжиж өчүүхэн жижиг зүйлээс болоод гэмтжээ гэж үзэх үндэслэлтэй гэмтэлтэй хүүхэд манайд байхгүй. Хүүхдийн гэмтлийг эцэг эхийн анхаарал халамж сул байгаатай л холбож болно. Түүнээс биш шинжилгээгээр ясны сийрэгжилтэй гарч ирээд биднийг зовоогоод байгаа зүйл алга. Гэхдээ эцэг эхчүүд бас л анхаарах хэрэгтэй. Хүүхдээ яах гэж заавал хийжүүлсэн ундаагаар ундлах ёстой юм бэ.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ хариуцсан удирдагч, Төрийн соёрхолт Ч.Эрдэнэцэцэг эмчтэй ярилцлаа. -Эрэгтэй хүүхдийн дунд шодойн арьс нь шамардаггүй өвчин элбэг байна гэх юм. Энэ нь ямар өвчин юм бэ. Их байгаа шалтгаан нь юу вэ?

0 Сэтгэгдэл