Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Газар өмчлүүлэх аян дахин эхэллээ

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор нийслэлийн Газрын албанаас иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аяныг энэ сарын 1-нээс дахин эхлүүллээ. Энэ удаагийн аян Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлийн иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх, хууль сурталчилах, газрын зөрчил маргааныг багасгах, нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр сарын хугацаанд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна.
Аяны хүрээнд 13463 нэгж талбарыг газар дээр нь үзэж ямар нэг зөрчилгүй тохиолдолд баримт материалын бүрдлийг ханган авч газар өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 3 сарын аяныг зохион байгуулж, нийт 5423 нэгж талбарыг газар дээр нь үзэж, зөрчил маргаангүй 2571 иргэнд эзэмшиж буй газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэн ажилласан. Аяны хүрээнд зөвхөн газар өмчлүүлээд зогсохгүй газрын зөрчил маргаан арилгах, кадастрын зургийн зөрүү арилгах, орц гарц гаргах зэрэг 220 нэгж талбарт газар зохион байгуулалтын ажил хийгдсэнээр иргэдийн  газраа өмчилж авах боломжийг бүрдүүлж өгчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан