Монгол Улсад гэр бүл, хүүхдийн эрх ашигтай холбоотой маргааныг дагнан шийдвэрлэх Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа аж.
УИХ-аас Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 2026 оны долдугаар сарын 3-нд баталсан бөгөөд хууль мөн арваннэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Шинэ тогтолцооны гол онцлог нь гэр бүлийн маргааныг зөвхөн хоёр талын эрх зүйн маргаан гэж үзэхээс илүүтэй хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих зарчимд тулгуурлаж буй явдал юм.
Шинэ хуулиар гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх ашигт ноцтой эрсдэл учирсан тохиолдолд гэрлэлт цуцлах асуудлыг шуурхай шийдвэрлэх, хүүхдийн хувийн нууц, нэр төрийг хамгаалах баталгааг бэхжүүлжээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг мэргэжлийн түвшинд судлах тогтолцоог бий болгож байгаа аж.
Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж дахь шүүхийн байранд байрлана.
























