С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 450-500 байхаар тогтоожээ
Хуванцар бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
1072 хувьцаатай иргэдэд 63 242 төгрөгийн ногдол ашгийг 04.30-нд олгоно
Байгаль орчны улсын хяналтын газраас авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэллээ
Барилгын хөгжлийн төвийн инженер, мэргэжилтнүүд нийслэлд хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцаж, санал солилцов
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой
“Мартын 8”-наар эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-нд эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, эрүүл мэндээрээ хохирсон долоон дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах нэгэн караокед 36 настай, эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хамтран амьдрагч 36 настай, эмэгтэй Б-г зодож, гэмтэл учруулсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
“Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний ... тоотод манай нөхөр намайг зодоод байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад 32 настай, эмэгтэй М-г нөхөр 33 настай, эрэгтэй Ш нь согтуурсан үедээ зодож танхайрсныг дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ...байранд оршин суух 61 настай, эрэгтэй Б гэгч нь согтуурсан үедээ эхнэр, 62 настай, эмэгтэй О-г зодож танхайрсныг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Хайртай дотно хүмүүсээсээ хүндэтгэл хүлээх, цаашлаад нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь, тэгш оролцооны талаар үзэл бодлоо илэрхийлэх өдрөө эдгээр эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, согтуу нөхөртөө зодуулж, нулимс, гомдол тээн бусдаас тусламж хүсч суужээ.

0 Сэтгэгдэл