С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 450-500 байхаар тогтоожээ
Хуванцар бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
1072 хувьцаатай иргэдэд 63 242 төгрөгийн ногдол ашгийг 04.30-нд олгоно
Байгаль орчны улсын хяналтын газраас авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэллээ
Барилгын хөгжлийн төвийн инженер, мэргэжилтнүүд нийслэлд хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцаж, санал солилцов
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой
Цалин хөлсийг нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээрийг эхлүүлэхийг УИХ, Засгийн газраас шаардаж жагсана

МҮЭ-ийн холбоо 5 дугар сарын 1-ний өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд Хөдөлмөрийн хуульд өгсөн саналыг тусгуулах, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрээр тохиролцсоны дагуу Цалин хөлсийг нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээрийг эхлүүлэхийг УИХ, Засгийн газраас шаардаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болжээ.
МҮЭ-ийн холбооноос 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийн хүрээнд дээрх жагсаал, цуглааныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаа Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст тус тус мэдэгдсэн байсан юм.
Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний 1/903 тоот албан бичгээр жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлтийг бүртгэж авсан тухай мэдэгдлийг ирүүлсэн байдаг.
Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяраас 2018 оны 04 дүгээр сарын 26-ны 03/1598 тоот албан бичгээр “2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 13.00-16.00 цагт Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсэгт зохион байгуулахыг бүртгэсэн тухай” хариуг ирүүлжээ. Тухайн өдрийн 03/1613 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяраас Сүхбаатарын талбайд 2018 оны 05 дугаар сарын 01-ний Мягмар гарагийн 11.00-14.00 цагт танай байгууллагаас зохион байгуулах жагсаал, цуглааныг явуулах боломжгүй болсон тул уг арга хэмжээний бүртгэлийг цуцалсан болохыг үүгээр мэдэгдье гэсэн албан тоотыг ирүүлсэн гэдэг. Ийнхүү нэг өдөр хоёр өөр утгатай албан бичгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн байгаа юм. Гэсэн хэдий ч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт “Зохих хууль журмын дагуу арга хэмжээгээ бүртгүүлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, олон байгууллага, хүмүүс оролцохоор цаг хугацаа, хөрөнгө хүч зарцуулан бэлтгэл хангасан тул жагсаал, цуглаанаа мөн өдрийн 14.00-17.00 цагийн хооронд зохион байгуулах мэдэгдлээ дахин хүргүүлсэн төдийгүй, маргааш жагсаалаа зохион байгуулахаар болжээ.

0 Сэтгэгдэл