Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудад шөнийн шалгалт хийлээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу энэ сарын 26-ны өдрийн 00.00-04.00 цаг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй баар, цэнгээний газруудад шөнийн шалгалт хийв.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017-2018 оны Тусгай зөвшөөрөл  сунгах, шинээр олгох, хүчингүй болгох, түдгэлзүүлэх тухай тушаалын хэрэгжилтийг шалгах, иргэдийн ая тух, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа талаар ирүүлсэн гомдол, цаг үеийн шаардлагаар шөнийн болон гэнэтийн шалгалт хийж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, оршин суугчдаас удаа дараа ирсэн гомдлын дагуу 2018.04.26-ны өдрийн шөнийн шалгалтанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй 11 баар-караоке, 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй 8 нийт 19 баарны үйл ажиллагаанд зохих журмын дагуу хяналт хийсэн.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,  Хэв журмын хэлтэс хамтран 2018 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 00:00-03:00 цагийн хооронд хяналт шалгалтаар ажиллалаа. Шалгалтаар 3 дугаар хорооны 11, 7 дугаар хорооны 8 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахад 01:30 цагт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сондуулт эг ХХК-ий Моника баар 21 насанд хүрээгүй хүнд үйлчилсэн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцохоор холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Гүжир тэнгэр” ХХК-ний үйл ажиллагаа нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандартын шаардлага хангаагүй зөрчил илэрсэн тул торгуулийн арга хэмжээ авч ажилласан юм. 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “АЭБ”ХХК-ний бааранд их засвар хийж байсан тул сарын хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Чимээ их гаргаж байсан “АЭБ” ХХК-ний караокег хаалгаж, үйл ажиллагааг түр зогсоосон. Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Баянцээлийн гудамжинд байрлах түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэж, зам засварын ажил хийгдэж байгаатай холбоотой гудамж талбайд хөл хөдөлгөөн багатай байсан аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан