Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгамдаж буй асуудлаар хэлэлцэнэ

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх  Гамшиг судлалын хүрээлэнгээс Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран 2016 оноос эхлэн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар онол, практикийн бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байгаа.
Энэ жил “Орон нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, талуудын үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд онол, практикийн хурлаа энэ сарын 11-нд зохион байгуулахаар болжээ.
Орон нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлох, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий шинэлэг арга зүй, шинэ санааг дэвшүүлэх, энэ чиглэлээр эрдэмтэн, судлаачид болон мэргэжлийн байгууллагын ажилтнууд, орон нутгийн болон олон нийтийн төлөөлөл санал бодлоо солилцох, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлох зорилготой аж.
 Хуралд ОБЕГ, МУЗН, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллага, орон нутгийн удирдлага, эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг судалгааны болон олон нийтийн байгууллагууд, эрдэмтэн, судлаачид оролцох нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан