Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аян зохион байгуулна

НЗДТГ, НЭМГ-аас хамтран сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аяныг 2018 оны 04-р сарын 19-нөөс 10-р сарын 19-ний хооронд зохион байгуулна.

Энэхүү аяны хүрээнд сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлгийг нэмэгдүүлж, сүрьеэгийн халдварын тархалтыг бууруулах, эмчилгээний амжилтыг дээшлүүлэхэд чиглэсэн салбар дундын уялдаа холбоог эрчимжүүлэх олон ажлыг зохион байгуулж байна.

Тухайлбал, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, иргэдийн дунд “Сүрьеэгүй дүүрэг, хороо, хамт олон, аж ахуйн нэгж” болох үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, “Тэргүүний дүүргийн Засаг даргын Тамгын газар”, ”Тэргүүний дүүргийн Эрүүл мэндийн төв”, “Тэргүүний хороо”, “Тэргүүний Өрхийн эрүүл мэндийн төв”-ийг шалгаруулж, урамшуулах юм.

Дашрам хэлэхэд түүхий сүү хэрэглэх нь уг өвчний эх үүсвэр болдог ажээ. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан