Байгаль орчны улсын хяналтын газраас авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэллээ
Барилгын хөгжлийн төвийн инженер, мэргэжилтнүүд нийслэлд хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцаж, санал солилцов
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айчилж байна

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгийн урилгаар 2018 оны энэ сарын 3-6-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Дэд тэргүүлэгч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. Өчигдөр гэхэд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Дэд тэргүүлэгч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар талууд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хоорондын олон талт харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, боомтын хамтын ажиллагаа болон боловсрол, соёл, аялал жуулчлал, эрүүл мэнд, орон нутгийн зэрэг хүмүүнлэгийн салбарын харилцаа солилцооны өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэн өнөөгийн байдалд дүгнэлт өгч, цаашдын төлвийн талаар санал солилцжээ.
Дэд тэргүүлэгч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал Монгол Улсын Гадаад харилцааны яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хоорондын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжилд зохих түлхэц болно гэж талууд санал нэгтэй үзэж байгаагаа харилцан тэмдэглэсэн байна.
Дэд тэргүүлэгч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцох болно. Дэд тэргүүлэгч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчид энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд Дорноговь аймаг, Замын-Үүд хотод зочилж, орон нутгийн хамтын ажиллагаа, Эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцана.

0 Сэтгэгдэл