Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Эцэг эхийн зөвлөл байгуулагдаж эхэллээ

Хүүхдийг аливаа эрсдэлд өртөх, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр бүх яам агентлаг, харьяа байгууллага, орон нутгийн нэгжүүдэд “Би хариуцлагатай аав ээж” аяны зохион байгуулж буй. Энэ аяны хүрээнд Нийслэлийн харьяа агентлагийн хүний нөөцийн мэргэжилтнүүдэд гэр бүлийн боловсрол олгох, эцэг эхийн зөвлөл байгуулах арга зүй өгөх сургалт тавдугаар сарын 2-нд зохион байгуулсан аж.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа 32 агентлагийн Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд “Гэр бүлийн зөв харилцаа”, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сургалт, мөн байгууллага дээрээ “Эцэг эхийн зөвлөл” байгуулах талаар арга зүй өгч, албан хаагчдынхаа хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулж хэвшүүлэн хамтран ажиллахаар болсон.
Байгууллагууд дэргэдээ “Эцэг эхийн зөвлөл”-тэй болсноор албан хаагчиддаа хувийн болон байгууллагын стресс менежментийг зөв зохицуулах, гэр бүлийн зөв харилцаа хандлага, хүүхдээ эерэг зөв аргаар хүмүүжүүлэх, гэр бүлдээ хүчирхийллийн аливаа үйлдэл хийхээс зайлсхийх, албан хаагчдын хүүхдүүдийн дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, хүүхдийнхээ оролцох хөгжих эрхийг нь хангах, хамт олон бие биенээ ойлгох, дэмжих байгууллагын эерэг дулаан уур амьсгал сайжрах, албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарах, ар гэртэй нь ойр эргэх холбоотой ажиллах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Сургалтад оролцогчдод “Эцэг эхийн зөвлөл”-ийн самбар гардуулан өгсөн ба хүний нөөцийн мэргэжилтнүүд байгууллага дээрээ зөвлөл байгуулан, албан хаагчдынхаа хүүхэд гэр бүл рүү чиглэсэн олон ажлуудыг санаачлан зохион байгуулж, самбартаа тогтмол мэдээлэн ажиллахаа илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл