Байгаль орчны улсын хяналтын газраас авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэллээ
Барилгын хөгжлийн төвийн инженер, мэргэжилтнүүд нийслэлд хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцаж, санал солилцов
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
Нийслэлчүүдийн шүдний өвчлөл олон улсад 5-р байрт жагсч байна

Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа шүд цоорох өвчин нь ихэвчлэн бага насны хүүхдийг түлхүү хамарч байгаа нь тулгамдсан асуудлын нэг болжээ. Олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтад Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл 5-р байрт жагссан байна. Амны хөндийн өвчлөл нь зүрх судас, бөөр, хоолойны ангина гэх мэт бидэнд элбэг тохиолдох өвчний суурь болдог. 2015 онд хийсэн “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээгээр нийслэлийн хэмжээнд 5-6 насны хүүхдийн шүдний цоорлын тархалт 76.1 хувьтай байгаа нь шүд цоорлын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ зэрэг нь хангалтгүй түвшинд байгааг харуулсан.
Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байгаа юм. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт “Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулна” хэмээн тусгасан билээ. Энэ дагуу бага насны хүүхдийн амны хөндийг эрүүл байлгах асуудалд ихээхэн анхаарч сургалт, сурталчилгааг өргөжүүлэн, эрүүлжүүлэх ажлыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулага болон бусад мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургууль болон “Гүүд нэйборс” олон улсын байгууллагатай хамтран хүн ам, тэр дундаа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн талаархи сургалт сурталчилгааг насны онцлогт тохируулан тогтмол явуулах, тэдэнд амны хөндийн эрүүл мэндийг зөв сахих аргад сургах, хоол хүнсний зүйлийг зөв зохистой сонгон хэрэглэх дадал заншилтай болгох зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж эхэлсэн. ЕБС-ийн 1-5 дугаар ангийн багш, сурган хүмүүжүүлэгчдээр дамжуулан бага насны хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгоход чухал ач холбогдолтой гарын авлагыг боловсруулан хэвлүүлсэн байна.
Энэ хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийслэлийн 50, 62-р сургуулийн 1-5-р ангийн нийт 120 багшид тус гарын авлагатай холбогдуулан сургалт хийсэн бөгөөд тэднээр дамжуулан сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгож, хүүхдүүдэд үдийн цайгаа уусны дараа шүдээ угаах нөхцөлийг нь бүрдүүлж өгчээ.
Одоогоор СХД, БГД, ХУД, БЗД-ийн нийт 79 ЕБС-ийн 1-5-р ангийн 2400 гаруй багшийг сургалтад хамруулаад байна. Харин өнөөдөр энэхүү ээлжит сургалтаа ЧД-ийн ЕБС-ийн бага ангийн 320 гаруй багш нарт хийж эхэллээ. Тус сургалтын нээлтэнд нийслэлийн Засаг даргын орлогч, Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс оролцжээ.

0 Сэтгэгдэл