Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Түймрийн голомтод нэмэлт бүлэг хүргэжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар (сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т) ойн түймрийн голомт илэрсэн билээ. Түймэр гарсан дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Ганболдоор ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 20 алба хаагч, “Хан-Хэнтий” тусгай хамгаалалтын газрын 12 хүн нийт 32 хүн, 3 автомашин, 6 морьтойгоор гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар тур тунадасгүй, хуурайшилт эрчимтэй явагдаж, улмаар салхины хурд, хүч ихтэй байгаагаас түймрийн нөхцөл байдал хүндэрчээ.

ОБЕГ-ын даргын тушаалаар ойн түймрийг шуурхай унтраах, газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилгоор нэмэлт хүч болгон ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан Аврах тусгай ангийн 20 алба хаагчийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр түймрийн голомт руу өнөө өглөө хүргэсэн байна.
Мөн Сэлэнгэ, Дархан Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагчийг нэмэлт хүчээр түймрийн голомтод хүргэхээр шийдвэрлэсэн байна.

0 Сэтгэгдэл