УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Сэлэнгэд гарсан түймрийн тархалтыг зогсоожээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар 05 дугаар сарын 17-нд гарсан ойн түймрийн голомтод ОБЕГ, Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас нийт 180 гаруй алба хаагч, 12 автомашин, 6 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж байна.
Өчигдөр өдрийн байдлаар түймрийн хойд болон баруун хэсгийн түймрийн тархалтыг зогсоожээ. Түймрийн голомтод мөн өчигдөр бороо, хур тунадас холилдон орсон боловч унанги мод их, хөвд доогуур шатлага явагдаж, гэнэтийн хүчтэй салхи гарч байгаа талаар түймрийн голомтоос мэдээллээ.
Түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдад хоол хүнс, бусад хангамжийг хүргэхээр өнөөдөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Байгаль орчин, аялал жуучлалын яамны дэд сайд Ц.Батбаяр, Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга Б.Оюунсанаа нарын бүрэлдэхүүн түймрийн голомт руу нислэг үйлджээ.

0 Сэтгэгдэл