Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
600 гаруй нээлттэй ажлын байр танилцуулагдав

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтын санаачилсан ‘’Хөдөлмөр хөгжлийг бүтээнэ-Ажилтай Дарь-Эхчүүд’’ мэргэжлийн чиг баримжаа олгох өдөрлөг амжилттай болж өнгөрлөө.  
Тус өдөрлөгийн үеэр дүүргийн 2,21,27 дугаар хорооны ажил хөдөлмөр эрхлээгүй, мэргэжилгүй залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын талаар мэдээлэл өгч, ажлын байрны хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааг нээлттэй танилцууллаа.
Нийслэлийн А бүсэд орших эдгээр хороо нь нийт 8.573 өрх, 35.402 иргэнтэй хүн амын нягтаршил ихтэй, дэд бүтэц эрчимтэй хөгжиж буй газар юм. Иймд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт 13 МСҮТөв өөрсдийн  сургалтын онцлог, мэргэшлийн чиглэлийн талаар иргэдэд мэдээлэл өгч 600 гаруй нээлттэй ажлын байрны хөдөлмөр зуучлал явагдлаа.
Дашрамд дурдахад уг арга хэмжээнд дүүргийн 300 орчим иргэн оролцсон бөгөөд энэ үеэр ‘’Техник технологийн коллеж’’, Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуульд хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр 27 дугаар хорооны хоёр иргэнийг шагнав
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан