Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Алба хаагчийн дүрэмт хувцасны стандартыг шинэчлэн батлууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгээс   “Аюулгүй хөдөлмөрийн үндэс” ТББ болон ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтран Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэх даавуу, материал болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн стандартуудыг шинэчлэн боловсрууллаа.
    Уг стандартыг Стандарт, хэмжилзүйн газрын Үндэсний зөвлөлийн 2018 оны 4-р сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор  батлуулсан байна.
   Онцгой байдлын байгууллагын уурхайн аврах ажиллагааны хувцас хэрэглэлийн техникийн шаардлага MNS 6711:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ноосон болон сүлжмэл хувцасны материалд тавих шаардлага MNS 6710:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн үслэг, арьс ширэн эдлэлийн материал Техникийн шаардлага MNS 6709:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн гутал Техникийн шаардлага MNS 6708:2018,Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ёслолын болон албаны хувцасны даавуунд тавих шаардлага MNS 6707:2018, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн хээрийн хувцасны даавуу. Техникийн шаардлага MNS 6706:2018 гэсэн стандартуудаар батлуулсан юм.
   Хувцасны стандартыг алба хаагчдын ажил мэргэжлийн онцлогийг судлан, ажлын байранд нь өмсөж хэрэглэж буй хувцас хэрэглэлийн эдэлгээний байдлыг үнэлж дүгнэн, олон улсын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын хувцас хэрэглэлийн даавуу материалын стандартыг судалсны үндсэн дээр боловсруулжээ.  
  Мөн Онцгой байдлын байгууллагын уул уурхайн аврах ажиллагааны тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн стандартыг боловсруулж, өвөл, зуны загвар дизайныг гарган, үйлдвэрлэх техникийн баримт бичгийг боловсруулаад байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан