УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Тээврийн газар БНСУ-ын Пүчонь хоттой хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр БНСУ-ын Пүчонь хотын дарга Ким Мансүг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун У, гүйцэтгэх захирал Ч.Батзориг, БНСУ-ын Пүчонь хотоос Хот байгуулалтын газрын Ерөнхий захирал Ким Дун Ху, Тээврийн газрын захирал И Сон Пё, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ерөнхий менежер Кан Сун Пил, Автобусны мэдээллийн системийн ажилтан Им Хун Сү, Тээврийн багийн менежер Ким Кён Хи зэрэг албаны төлөөллүүд байлцав.
Нийслэлийн Тээврийн газраас Улаанбаатар болон Пүчонь хотын нийтийн тээврийн үйлчилгээний ерөнхий үзүүлэлтүүд, өмнө нь гарч байсан нөхцөл байдал, хүндрэлүүд төстэй тул ухаалаг тээврийн систем, тээврийн төлөвлөлт, үйлчилгээний цагийн хуваарийн боловсруулалтын чиглэлээр мэргэжилтэн солилцох, нийтийн тээврийн төлөвлөлттэй холбоотой сургалтуудыг үе шаттай зохион байгуулах зэрэг тодорхой арга хэмжээ авч ажиллах, Ухаалаг тээврийн системийн талаар Пүчонь хоттой хамтран ажиллах, Улаанбаатар хотын тээврийн мэдээллийн удирдлагын төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар туршлага судлах, дэмжлэг авах, Улаанбаатар хотын тээврийн салбарын мастер төлөвлөгөө боловсруулах техник эдийн засгийн үндэслэлийн судалгаанд дэмжлэг авах, Зорчигч тээврийн дамжин суултын төв /терминаль/ байгуулах зэрэг асуудлуудаар санал солилцлоо.
Уулзалтын дараа Монгол Улс нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газар болон БНСУ-ын Пүчонь хот байгуулалтын газар хоорондын ухаалаг тээврийн системийг хөгжүүлэх, ашиглах талаар хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь хоёр тал харилцан ойлголцож хамтран ажиллах, хүний нөөцийг технологийн салбарт солилцох боломжийг олгож, Улаанбаатар хотын ухаалаг тээврийн системийг хөгжүүлэх, ашиглах, харилцан ашигтай хамтран ажиллах зорилготой ажээ.

0 Сэтгэгдэл