Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран ажиллах тухай гэрээг шинэчлэн байгуулж, аймаг, нийслэлийн хэмжээнд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.
Хуурайшилт нэмэгдсэнтэй холбоотойгоор дөрөв, тавдугаар саруудад 112 удаа үүлэнд нөлөөлж 292 пуужинг зарцуулжээ.
Үүлэнд зориудаар нөлөөлөхөд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 61 сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу хэмжээний тунадас орсон нь дэмжлэг болсон байна.
Монгол орны 21 аймгийн нутагт зориудаар хур тунадас нэмэгдүүлэх хөдөлгөөнт экспедиц 42, Алтай, Хангай, Хэнтэйн нуруу, тэдгээрийн салбар уулсад суурин генератор 40 ажиллаж цаг агаарт нөлөөлж зориудаар хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг явуулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан