Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Монгол, америкийн аврагчид хамтарсан дадлага сургууль хийнэ

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг өнөөдрөөс эхэлж ирэх сарын 08-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Дадлага, сургуулийн үеэр манай аврагчид АНУ-ын Аляскын үндэсний гвардын мэргэжлийн аврагчидтай урсгал ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийхээс гадна гамшгийн үед нэрвэгдэгсдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургууль зохион байгуулагч талууд харилцан туршлага солилцох юм.
Тус дадлага, сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Эрэн хайх аврах ажиллагааны сургагч багш бэлтгэх” сургагч, зааварлагчийн танхимын сургалт өнөөдөр эхэллээ. Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, АНУ-ын Цэрэг-иргэний ажиллагаа хариуцсан офицер Кевин Му Моу нар оролцож үг хэлэн сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Сургалтад ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Завхан, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 80 орчим алба хаагч хамрагдаж байна.
Сургалтыг АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын сургагч багш нар удирдан явуулж байгаа бөгөөд нуранги, давчуу орон зай дахь эрэн хайх, аврах ажиллагаа, урсгал усан дахь аврах ажиллагаа, өндөр уулнаас олстой аврах ажиллагаа зэрэг сэдвээр хичээл зааж, харилцан туршлага солилцож байна.

0 Сэтгэгдэл