Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Зургадугаар сард түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер бууж магадгүй

Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин 6 дугаар сард  олон жилийн дунджын орчим буюу бага байх төлөвтэй байна. Тухайлбал  Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бүгсий, Эг, Шишхэд, Орхон,  Монгол Алтай нуруунаас эх авсан Ховд, Турган, Сагсай, Буянт  Хангай нурууны өврөөс эх авсан Богд, Түй, Завхан, Хэнтэй нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голуудын  6 дугаар сарын усны дундаж түвшин олон  10-40 см-ээр бага байх аж. Харин Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн Хэнтэй нурууны зүүн хажуугаас усжих Халх голын усны түвшин олон жилийн дунджаас 10-20 см-ээр их бол бусад голынх олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хэдийгээр ихэнх гол мөрний усны  хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа боловч сарын зарим хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэх магадлалтай.

Мөн агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджын орчим, сарын зарим хугацаанд орох түр зуурын аадар бороо зэргээс шалтгаалан  хуурай  сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой.
Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан