Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Монгол, Америкийн 30 орчим аврагч харилцан туршлага судлав

Ховд аймагт зохион байгуулагдаж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургууль урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулиар үргэлжиллээ.
Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын хувьд томоохон гол мөрөн ихтэй учраас усны ослын дуудлагууд сүүлийн үед нэмэгдэх болсон.

Тиймээс энэ удаагийн “Говийн чоно-2018” олон улсын дадлага, сургуулийн хүрээнд урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны үзүүлэх дадлага сургуулийг Ховд голд зохион байгуулж, Монгол, Америкийн аврагчидтай харилцан туршлага солилцов.
ОБЕГ-ын Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын Онцгой байдлын газрын нийт 30 гаруй усчин аврагч үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулж, “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуульд оролцож байгаа Монгол, Америкийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдөд сонирхуулсан юм.
Энэ удаагийн сургалт, дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар, Баруун бүсийн Онцгой байдлын газар, Ховд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгуулага, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагаас гадна АНУ, Франц, Балба, Шриланк, Австрали, Канад, Япон, Солонгос, Тайланд улсын элчин сайдын яамдын 650 гаруй төлөөлөгч оролцож байна.
Мөн Тайланд, Шриланк, Балба улсууд сургуулийн ажиглагчаар оролцож байгаа юм.

0 Сэтгэгдэл