Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Эмнэлгүүдийн гадна талбайд авто зам, зогсоол барих ажил эхлэв

БГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаднах тохижилтын ажил маргааш эхлэнэ. Энэ ажлыг нийслэлийн 2018 оны төсвөөс санхүүжүүлж байна.
Тохижилт хийхдээ авто зам, авто зогсоол, нисдэг тэрэг буух зогсоол барих юм.
Иймд иргэдийн нэрлэж заншснаар Эх нялхас руу орж гарах гарц, замыг ээлжлэн хаах тул иргэд анхаарал болгоомжтой зорчиж, бүтээн байгуулалтын ажлыг дэмжин, хүлээцтэй хандахыг нийслэлийн Авто зам хөгжлийн газраас уриаллаа.

Энэ тохижилтын ажил Улсын их баяр наадмын өмнө дуусч холбогдох байгууллагад нь хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй аж.
Уг ажлыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар гүйцэтгэж “Энигма Констракш” ХХК гүйцэтгэж байгаа юм.

Мөн “Өргөө” амаржих газрын гадна талбайн тохижилтын ажил эхлүүлэх бэлтгэл хангагдаад байна. Тус эмнэлгийн гаднах авто зогсоол, авто замын ажлыг гүйцэтгэх юм.

Эдгээрээс гадна Баянзүрх дүүрэг дэхь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайд хийгдэх авто зам, авто зогсоол, нисдэг тэрэг буух талбай барих ажил эхлжээ. Нийслэлийн Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа энэ ажил 8 дугаар сард дуусна.

0 Сэтгэгдэл