Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Дархан Дулааны цахилгаан станц” алдагдалтай ажиллаж байгаа тул үнэ тарифаа нэмнэ

 “Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК энэ онд их засварын ажилд 683.12 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Одоогоор засварын ажил нь эхэлсэн бөгөөд 255.2 сая төгрөгийн 21 нэр төрлийн бараа материал, ажил үйлчилгээ худалдан авах бизнес төлөвлөгөө батлуулсан аж. Харин хэрэглээний ус, дулааны үнийг 7-8 сард нэмэхээр болсон байна. Учир нь сүүлийн жилүүдэд тус компани 210-243 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж буй аж. Тэгвэл энэ онд уг алдагдал 900 гаруй сая төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоо гарчээ.
Иймд алдагдалаа нөхөхийн тулд цахилгаан, дулааны үнэ тарифаа нэмэх шаардлага тулгарсан хэмээн тус компанийн удирдлагууд мэдэгдэж байгаа юм. Гэвч одоогоор хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь тодорхойгүй судалгааны түвшинд яваа гэнэ.  Тус компанийн цахилгааны үнэ Улаанбаатар хот, Орхон аймагтай харьцуулахад  6-22 хувиар бага байгаа аж. Харин айл өрхийн 1 ам метр талбайн дулааны  үнэ адил байна. Өнөөдрийн байдлаар айл өрхөөс авах авлага 800-аад сая төгрөгт хүрчээ.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан