Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Сүйхэнт уулын чулуужсан ойн үлдэгдэл тонуулчдын гарт сүйдэж дуусчээ

Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгуулагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгээр ахлуулсан УИХ-ын гишүүд Дорноговь аймагт ажиллалаа.
Бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн А.Ундраа болон холбогдох албаны хүмүүс багтсан бөгөөд тус аймгийн Мандах сумын нутаг дахь Сүйхэнтийн чулуужсан ой, Өлгий хийд, Хатанбулаг сумын нутаг дахь Эргэлийн зоо богд, Сайншанд сумын нутаг дахь Хамрын хийд зэрэг байгаль, түүхийн дурсгалт газруудын нөхцөл байдал, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцав.
Сүйхэнт уулын чулуужсан ойн үлдэгдэл одоогоос 120 сая жилийн тэртээд буюу Юри болон Цэрдийн галавын зааг үед холбогдох нэн эртний ховор тогтоц бүхий гайхамшигт газар боловч гадаад, дотоодын ашиг хонжоо хайгчдын тонуулд өртсөөр өдгөө 0.5 га талбайд үлджээ. Сүйхэнт уулыг УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан хэдий ч хууль, тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байж иржээ.

Мөн 1745 онд байгуулагдсан цагаасаа хүрээгээ тэлсээр арван дацан, мянган шавьтай болсон ч 1930-аад оны сүүлчээр сүйтгэгдсэн Өлгий хийдийн тууриар оров. Анхны хийдийн барилга байгууламж, лам нарын амьдрал, дэг журмыг илэрхийлэх хийдийн туурийг сэргээх ажил тус хийдийн унаган шавь нарын санаачилгаар 1990 оноос эхэлсэн хэдий ч номын дугана, цөөн суварга, гэр өргөө төдийхөн байна.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг байгаль, түүхийн дурсгалт газрууд олз омог хайгчдын гарт өртөж, өдрөөс өдөрт үнэт чанараа алдсаар байгаад харамсаж байна гээд өв соёлын гал голомт болсон эдгээр газруудын хамгаалалтын зэргийг ахиулж, хадгалалт хамгаалалтыг нь сайжруулах зайлшгүй шаардлагатай байна гэлээ.
УИХ-ын гишүүн А.Ундраа нөхцөл байдлыг газар дээр нь ирж харлаа. Хамгаалах нь зайлшгүй болжээ. Одоо хамгаалах оновчтой аргыг сонгож, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Сүйхэнтийн хувьд бага талбай үлдсэн учраас хашаалах боломжтой юм гэв. Дараа нь гишүүд тооройн төгөлөөр дайрч, Дорноговь төдийгүй зэргэлдээ аймгуудын сүсэгтэн олны их мөргөлийн газар Өлгий хийдэд очив.
Дорноговь аймгийн Мандах сумын Засаг дарга Н.Отгонбаяр Өлгий хийд болон Сүйхэт уул хоорондоо 10 км зайтай. Мөн тэдний дунд нэн ховор тооройн төгөл бий. Эдгээр гурван газрын талбайг нийлүүлсэн томоохон талбайг дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах хүсэлтэй байна. Гэхдээ Өлгий хийд орчмын хоёр газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон нь бэрхшээл үүсгээд байгаа аж.

0 Сэтгэгдэл