Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Гамшгийн эрсдэлийг бууруулахад сансрын технологи ашиглана

НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссоос “Сансрын технологийг гамшгийн эрсдэлийг бууруулах, тогтвортой хөгжилд ашиглах төлөвлөгөө боловсруулах” ажлын хэсгийн хуралдаан Тайланд улсын Бангкок хотноо боллоо.
Тус хуралдаанд нийт 20 гаруй улсын төлөөлөгчид оролцож өөрсдийн улс оронд сансрын технологи /зайнаас тандан судлалын хиймэл дагуул, холбооны хиймэл дагуул/-ийн хэрэглээ, ашиглалт болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд ашиглаж буй туршлагаа танилцуулжээ.
Хуралдааны үеэр Азийн улс орнуудаас хиймэл дагуул хөөргөсөн сансрын технологийн хэрэглээ чиглэлээр туршлагатай Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны агентлаг болон Япон, Солонгос, БНХАУ, Энэтхэг улсууд өөрсдийн хөөргөсөн хиймэл дагуулын мэдээг Ази, номхон далайн улс орны тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд ашиглуулах боломжтой гэдгийг онцолсон байна.
Мөн цаашид зайнаас тандан судлалын хиймэл дагуулын мэдээг улс орнууд хэрхэн солилцох, энэ чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөг дахин боловсруулахаар тохиролцжээ. Уг хуралдаанд Монгол Улсыг төлөөлж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн Орон зайн мэдээлэл, технологийн тасгийн дарга хошууч Д.Содномрагчаа оролцоод ирлээ. Тэрээр Монгол улсад ашиглагдаж байгаа сансрын технологийн хэрэглээ болон интернетэд суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн системийн талаар илтгэл танилцуулсан байна.

Мөн хуралдааны үеэр “Ази номхон далайн орнуудын тогтвортой хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулахад сансрын технологийг ашиглах төлөвлөгөөг хэлэлцэн “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн 17 зорилго, 78 зорилтод ажлыг хэлэлцэж сансрын технологийг ашиглах боломжтой нийт 41 зорилтуудыг сонгож тэдгээрийг хэрэгжүүлэхэд сансрын технологийг ашиглах үйл ажиллагааны төвлөгөөний төслийг боловсруулан ажилласан байна.
Онцгой байдлын байгууллагын хувьд ч гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сансрын технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, интернетэд суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн системийг хөгжүүлэх, сансрын технологийг ашиглах талаар алба хаагчдыг мэргэшүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа юм

0 Сэтгэгдэл