Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ОХУ-тай хамтарсан хээрийн сургуулийн төлөвлөлтийн хурал болж байна

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2018” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурал манай улсад болж байна. Төлөвлөлтийн хуралд Оросын талаас оролцож байгаа ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, хошууч генерал М.Я.Носулевийг Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа хүлээн авч уулзаж, хамтарсан сургуулийн талаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд дэслэгч генерал Д.Даваа “Юуны өмнө ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар арми үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн мэндийг танд хүргэж байна. Түүхэн ой тохиож буй энэ үедээ манай сайхан улсад айлчилж, хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаанд чухал байр суурь эзэлдэг “Сэлэнгэ-2018” хээрийн сургуулийн төлөвлөлтийн хуралд оролцож байгаад талархаж байна” хэмээгээд хоёр орны харилцаа тэр дундаа цэргийн хамтын ажиллагаа, бидний дайчин нөхөрлөл түүхэн уламжлалтай гэдгийг дурдсан юм. Талууд хоёр улсын харилцаанд ОХУ-ын бүс нутгийн цэргийн захиргааны нэгж болох цэргийн тойргуудтай тогтоосон хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. ОХУ-ын Дорнод цэргийн тойрогтой хамтран хэрэгжүүлдэг томоохон арга хэмжээний нэг нь яахын аргагүй “Сэлэнгэ” хээрийн сургууль юм. 2008 онд “Дархан” нэртэйгээр эхэлсэн сургалт сургууль болон өргөжиж, 11 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ сургууль хоёр орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа, дайчин нөхөрлөлийг бэхжүүлж, цэргийн алба хаагчид харилцан туршлага солилцох, байгаль цаг уурын онцгой нөхцөлд зэвсэг, техникийг ашиглах дадлагад сургадаг гээд олон талын ач холбогдолтой гээд энэ жилийн сургуулийн талаар харилцан ярилцсан юм.

0 Сэтгэгдэл