Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шалгалт хийж байна

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй автобус, троллейбусны цэвэрлэгээ, өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн  байдалд Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар өнгөрсөн 06-ны өдрөөс хойш шалгалт  хийж байна.
Энэ хяналт, шалгалтыг автобусны эцсийн зогсоолууд болон шугам замд  хийж байгаа юм. Шалгалтын эхний өдрүүдэд 574 тээврийн хэрэгсэл хамрагдаж мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй 6, ажлын хувцасгүй 19, тээврийн хэрэгслийн гэрэл дохиогүй 33, суудлын бүрээс бохир болон дутуу 41, чиглэлийн хойд болон хажуу хаяггүй 26, гадна цэвэрлэгээ хийгдээгүй 36, дотор цэвэрлэгээ хийгдээгүй 191, бусад 18 зэрэг нийт 370 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлжээ. Уг нэгдсэн шалгалт нь Үндэсний Их баяр наадам өнгөртөл  үргэлжилнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан