Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Азийн сайд нарын бага хуралд монгол хүүхдүүд дуу хоолойгоо хүргэнэ

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал ирэх долдугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус хурлыг угтан Японы Хүүхдийг ивээх сангаас Монгол Улс, БНХАУ, Камбож, Шри-Ланк, Балба, Индонез, Вьетнам, Мьянмар улсуудад хүүхэд, залуучуудын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Харин Монгол Улсад зохион байгуулагдсан тус зөвлөгөөнийг Японы Хүүхдийг ивээх сан удирдан олон улсын хүмүүнлэгийн багийн боловсролын бүлгийн гишүүн байгууллага буюу НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, Дэлхийн Зөн-Монгол олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан юм.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгуулсан уг зөвлөгөөнд нийт 40 хүүхэд, залуучуудын төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөний үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хуралд хүүхэд, залуучуудын төлөөлөл болон оролцох гурван төлөөлөгчийг сонгосон юм.

Зөвлөгөөнөөс хүүхэд залуучууд аюул эрсдэлгүй орчинд хөгжих, боловсрох боломж, гарц шийдлийнхээ талаарх санал, уриалга боловсруулж, холбогдох төрийн байгууллагуудад гардуулан өглөө. Тус уриалгыг хурлын хүүхэд, залуучуудын бүлгийн мэдэгдэлд хүргүүлэх юм. Ингэснээр, монгол хүүхдүүдийн дуу хоолой, санал санаачилга Азийн сайд нарын чихэнд хүрч, орон нутаг төдийгүй бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйлсэд хувь нэмрээ оруулах бололцоотой болно.

0 Сэтгэгдэл