Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Иргэд болгоомж алдаж түймэр дэгдсээр байна

Хуурайшилт ихтэй тул иргэдийг хөдөө орон нутагт анхаарал болгоомжтой зорчиж татсан тамхи, түлсэн галаа бүрэн унтрааж түймрийн аюулаас сэрэмжилж явахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байгаа. Гэвч орон нутагт түймэр гарсаар байна.
Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт гурван түймэр асчээ. Тус сумын Атар багийн нутагт  Цүүцийн зүүн салааны Хараа толгой гэдэг газарт гарсан түймрийг аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн ажиллаж цурманд орууллаа. Тэд түймрийг бүрэн унтрааж багийн Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч нарт хүлээлгэн өгчээ. Түймэрт нийт 1.5 га талбай шатсан байна.
Үүнээс гадна Байшинт-Уул гэдэг газарт бас түймэр асч аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 20 алба хаагч,  орон нутгийн 10  иргэн ажиллаж цурманд оруулжээ. Одоогоор бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт нийт 10 га талбай шатжээ.
Мөн  Тариахтай багийн  Харцайн-Их өтөг гэдэг газарт  ой, хээрийн түймэр гарав.
Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 12 алба хаагч,  орон нутгийн 25 иргэн уг түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн Бодийн хөтөл гэдэг газарт хээрийн түймэр гарлаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 4 иргэн ажиллаж бүрэн унтраагаад байна. Түймэрт 10 га талбай шатсан аж.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын “Шарлангын гол” гэдэг газарт гарсан ойн түймрийг бүрэн унтрааж дуусчээ. Одоо Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд хамтарч шатсан талбайг цэвэрлэж байна. Харин бороо орсон тул цэвэрлэгээ хийхэд хүндрэл учирчээ.  Урьдчилсан байдлаар түймэрт нийт 23922 га талбай шатсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан