Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Global Media Forum: Мэдээллийн тэгш бус байдлыг хэрхэн даван туулах талаар ярилцаж байна

Бонн хот өнөөдөр олон улсын сэтгүүл зүйн анхаарлын төвд байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, улстөрчид, иргэний нийгмийн төлөөллүүд чухамдаа хэвлэл мэдээллийн ертөнцөд бий болсон мэдээллийн тэгш бус байдлыг хэрхэн даван туулж, гарц шийдлээ хамтдаа олохоор хуран цугласан нь энэ.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын “Deutsche Welle” байгууллагаас зохион байгуулж буй “Global Media Forum” энэ жил “Глобаль тэгш бус байдал” уриан дор болж буйгаараа онцлог юм. Гурван өдрийн хэлэлцүүлгээрээ тэгш бус байдал, технологийн давуу байдалд амьдарч буй мэдээллийн хэрэгслүүд цаашид хэрхэн оршин тогтнож, үйл ажиллагаагаа хэвийн явуулах тал дээр онцгой анхаарах болсныг энэ удаагийн чуулган харуулж байгаа юм.
Deutsche Welle байгууллага үүсэн байгуулагдсаны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Тиймдээ ч энэ удаад чуулганаараа мэдээллийн тэгш бус байдалд “ноёрхсон” дижитал ертөнцийг хэлэлцэх гол асуудлаа болгосон гэдгийг Deutsche Welle-гийн Ерөнхий захирал Петер Лимбоург чуулганы нээлтэд онцлон тэмдэглэж байлаа. Түүний дараа ХБНГУ-ын North Rihne-Westphalia мужийн захирагч Армин Ласчет оролцогчдод хандан үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.
“Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэгш бус байдалд хэрхэн нөлөөлж, ойлголтоо нэгтгэх вэ гэдэгт бид анхаарлаа хандуулах цаг болжээ” хэмээн тэрээр онцлоод, харилцан ойлголцолд хүрч, шийдэлд хүрэх ёстойг уриалсан.

Чуулганы нээлтэд эмэгтэйчүүдийн хүчирхийлэл болон кастын системийн эсрэг дуу хоолойгоо өөрийн уран бүтээлээрээ илэрхийлдэг, Энэтхэгийн Пенжаб мужийн хип хоп дуучин Гинни Махи оролцож, ая дуугаа өргөсөн юм.
Чуулганы эхний өдрийн үндсэн хуралдаанд “Тэгш бус байдлын эсрэг технологи”, “Тэгш бус байдлыг шийдвэрлэхийн тулд тогтвортой эх үүсвэрийг хэрхэн бий болгох вэ”, “Дүрвэгчид ба цагаачдад чиглэсэн Европын хэвлэл мэдээллийн төсөл”, “Террорыг сурвалжлахуй: Юуг, хэрхэн, яаж харах ёстой вэ”, “Дижитал болон аж үйлдвэрийн хувьсал: ядуурал, тэгш бус байдлыг бууруулах боломж” зэрэг олон сэдвээр төлөөлөгчид, хэлэлцэж санал бодлоо уралдуулав.
Харин хоёр дахь өдрийн хуралдааныг Афганистаны Ерөнхийлөгч асан Хамид Карзай нээж, удирдан явуулах бөгөөд олон улсын хүчний харилцаан дахь салан тусгаарлах явдлыг бууруулах боломж гэдэг сэдвээр үндсэн хэлэлцүүлэг явагдана.
Энэ удаагийн чуулганы онцлох хэсэг нь сүүлийн үед хүчтэй хөгжиж байгаа сэтгүүл зүйн шинэ төрлүүд, тэр дундаа Google-ийн сэтгүүл зүйн төслүүд, дрон сэтгүүл зүй, хил дамнасан сэтгүүлчдийн сүлжээ, ВиАP сэтгүүл зүй, Робот сэтгүүл зүй гээд олон чухал асуудлыг хэлэлцэх юм.
Чуулганы үеэр мөн олон улсын сэтгүүлчид, тэр дундаа хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэгч хүмүүсийн тухай баримтат мэдээлэл агуулсан фото үзэсгэлэнг зохион байгуулсан нь оролцогчдын сонирхлыг ихээр татаж байна.
Г.Идэр

0 Сэтгэгдэл