Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Монгол, Хятдаын Консулын зөвлөлдөх уулзалт Бээжин хотноо болов
Монгол Улс-БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Консулын 19 дэх удаагийн зөвлөлдөх уулзалт Бээжин хотноо болов.
Монгол Улс-БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Консулын 19 дэх удаагийн зөвлөлдөх уулзалт Бээжин хотноо болов.Уулзалтад Монголын талаас ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганхуяг, ХЗДХЯ-ны Гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, УДШ, УЕПГ, ГИХГ, ЦЕГ-ын төлөөлөл болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-ын тэргүүн нар, хятадын талаас ГХЯ-ны ГХЯ-ны Консулын газрын дарга Гуо Шяочун тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд цаашид консулын харилцааг дунд болон зорилтот урт хугацаанд хөгжүүлэх, Монгол Улс – БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт болон Хууль зүйн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмыг хамтатгах, иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, ялангуяа хулгай, цахим залилангийн гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах, консулын хамгаалалт буюу иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, асуудлаар тус тус ярилцаж, Шанхай, Манжуур хотуудад Монгол Улсын консулын төлөөлөл байгуулах асуудлаар санал солилцов.
Энэхүү Зөвлөлдөх уулзалт нь Монгол Улс, БНХАУ-ын тэргүүн нарын уулзалтын дараа зохион байгуулагдаж буй хоёр талын анхны уулзалт гэдгийг онцлон тэмдэглэж, харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох консулын харилцааг Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан шинэ шатанд гаргахаар тохиролцов.
Уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Ялтан шилжүүлэх”, “Иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх” хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг идэвхижүүлж ахиц гаргахаар болов. Мөн иргэдийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг нэг бүрчлэн ярилцаж тодорхой арга хэмжээ авахаар талууд тохиролцоонд хүрэв.
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд манай төлөөлөгчид БНХАУ-ын ХЗЯ, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурор, НАХЯ-ны Хар тамхитай тэмцэх газар, Цагаачлалын алба зэрэг байгууллагуудын удирдлагатай уулзана.
Монгол Улс-БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт анх 1994 онд болж байсан бөгөөд 20 дахь удаагийн уулзалтыг 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.
0 Сэтгэгдэл
























