Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 улсын 18 хотын төлөөлөгчид чуулж байна

Улаанбаатар хотноо “Нүүрс төрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор Зүүн Хойд Азийн хотын дарга нар чуулж байна. Форумд оролцогчдод хандан оролцогч хотуудын төлөөлөл БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны орлогч дарга  Жан Чин, БНСУ-ын Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Юн Жун Бён, ОХУ-ын Улаан-Үд хотын дарга Александр М.Голков, БНАСАУ-ын Солонгос-Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Юү Жү Ёон, Япон улсын Токио хотын Байгаль орчны газрын Уур амьсгалын өөрчлөлт ба эрчим хүчний хэлтсийн дарга Хигашикава Наобүм нар мэндчилгээ дэвшүүллээ. Үүний дараа форумд оролцогч зочид төлөөлөгчид дурсгалын зургаа татуулсан юм.
Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү форумд Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 улсын, 18 хотын дарга, шийдвэр гаргагчид, олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгч  дэлхий нийтийн өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, түүний үндсэн шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгарлыг хотуудын төвшинд бууруулах арга замуудаа хэлэлцэж, туршлагаа хуваалцахаар хуран цуглараад байгаа юм.
Форумд оролцогчид өнөөдөр “Нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийг бий болгох чиглэлээр хотуудын баримталж буй бодлого, тулгарч буй бэрхшээлүүд”, “Нүүрстөрөгч багатай хотуудын технологийн шийдлүүд ба сайн туршлагууд” сэдвийн хүрээнд салбар хуралдаан хийх юм. Салбар хуралдаанаар оролцогч хотын төлөөллүүд илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан