Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хөвсгөлд хачигт халдварын дамжуулагч хачгийн хайгуул судалгааг хийлээ

Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутаг Хөвсгөл нуурын баруун эргээр хачигт халдварын дамжуулагч хачгийн хайгуул судалгааг хийж, 5 секторт 88 дарцаг/км-ийг 5 цаг 6 минут ажиллуулан дарцгаар 2 хачиг цуглуулан анхан шатны боловсруулалт хийж, зүйлийн бүрдлийг тодорхойлоход Бургаастын амнаас persulcatus, Өлхөний амнаас D.nuttallii зүйлийн хачиг илэрсэн ба дээрх 2 ширхэг хачгийг хаягжуулан ЗӨСҮТ-ийн вируслогийн болон шимэгч судлалын лабораторит хүргүүлэв.

Хатгал сумын 13 багийн 102 хүнийг хамруулан хачгаар дамжих халдварын талаарх мэдлэг, хандлага, эрсдлийг үнэлэх тандал судалгааг хийж, 42 өрхийн хүн амд зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх яриа хийж, тарваган тахал, боом, галзуу, хачигт халдвар, бруцеллёз өвчнөөс сэргийлэх санамжийг тараав.

Мөн Хатгал сумын эрүүл мэндийн төвийн зоонозын халдварт өвчний дуудлагын үеийн бэлэн байдлыг шалгаж, ЭМГ-ын даргын А/87 тоот тушаалаар батлагдсан шалгуурын дагуу үнэлж, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгөв.

Түүнчлэн Хөвсгөл, Эрхэл нууранд ус намгийн шувуудын хайгуул, тооллогыг хийж 10 зүйлийн 2238 шувуу тоолов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан