Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
“Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл 2018” аяны нээлт 20-нд болно
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, ЗЦА болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран энэ оны аравдугаар сарын 01-ний өдөр хүртэл “Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл 2018” аяныг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилыг зохицуулах зөвлөл, ЦЕГ, ЗЦА болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран энэ оны аравдугаар сарын 01-ний өдөр хүртэл “Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл 2018” аяныг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.Энэ оны эхний таван сарын байдлаар Замын цагдаагийн алба Улсын хэмжээнд 11149 зам тээврийн ослын шинжтэй дуудлага хүлээн авч шалган шийдвэрлэсэн байна. Зам тээврийн осол өмнөх оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлт гарсан боловч Говь-Алтай, Дорнод, Дундговь, Өмнөговь, Увс, Хэнтий аймгуудад 10-90 хүртэлх хувиар өссөн дүн гарчээ.
Урин дулаан цаг болсонтой холбогдуулан орон нутгийг зоригсдын тоо ихэсдэг нь зам тээврийн осол нэмэгдэх гол шалтгаануудын нэг болж аялал зугаалга нь гашуудал болон хувирч байгааг албаныхан хэлж байна. Тодруулбал эхний таван сарын байдлаар Улсын хэмжээнд 163 хүний амь нас хохирчээ. Ослоор 356 хүн гэмтсэний 45 хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн байна. Иргэд орон нутгийн замд зөрчил ихээр гаргадаг. Иймээс орон нутгийн замд байрлах тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, аюултай цэг буюу хар цэгүүдэд цацруулагчтай самбар байрлуулах, зөөврийн хурд хэмжигч болон согтууруулах ундааг хэмжигч тандагч багажуудыг шинэчилж тоог нэмэгдүүлэн байнгын хяналтын постыг 27 болгон хяналт шалгалт хийхээр болсон байна.
“Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл 2018” аяны хүрээнд олон нийтийн цахим хуудсаар дамжүүлан орон нутгийн замын хөдөлгөөнд соёлтой оролцох, хамгаалах малгай, дуулгыг тогтмол хэрэглэж хэвших, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх уриалга, зөвлөмжийг өгөхөөр Чопорчин ахан дүүсийн холбоо, Монголын мотоциклчдын зөвлөл зэрэг 550 орчим мотоциклчид нэгджээ.
Аяны нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 20-ны 11.00 цагт Драгон авто вокзалд зохиогдох юм байна. Энэ үеэр Авто тээврийн Үндэсний төвөөс техник хяналтын үзлэг оношилгоо хийж Бүртгэл хяналтын төвөөс мэргэжлийн үнэмлэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөх зэрэг арга хэмжээг зохиохоор төлөвлөжээ.
0 Сэтгэгдэл
























