Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Нам даралтын зуухнаас гарсан үнсэнд цацаргын шинжилгээ хийж байна

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдолын гол эх үүсвэрийн нэг нь нам даралтын зуухнууд. Сүүлийн жилүүдэд утаа, зуухны тухай байнга ярьж буй. Ингээд зууны талаар хийсэн судалгаанаас үзвэл Улаанбаатарт жижиг, том нийлээд нийт 1400 нам даралтын зуух ажиллаж байна. Эдгээрийн 100 кВт-аас дээш хүчин чадалтай 204 ширхэг халаалтын зуух бий. Хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа нь НР18- 27/54, BZUI-100, CLSG, маркийн нам даралтын зуух юм. Энэ гурав нь нийт нам даралтын зуухны 46 хувийг эзэлдэг. Гэтэл Ашигт үйлийн коффцент нь манай улсад хэрэглэж болох нам даралтын зуухны стандартыг зөрчдөг аж.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээрх нам даралтын зуухнуудын хаягдал үнснээс дээж авч шинжилгээнд хамруулж байна. Тухайлбал, хүн амд нөлөөлөх цацрагийн шарлагын эрсдэлд үнэлгээ хийх, зорилгоор 6 аж ахуйн нэгж, байгууллагын нам даралтын зуухны хаягдал үнснээс 16 дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид байгалийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээнд хамруулжээ. Одоогоор уг шинжилгээний хариу гараагүй бөгөөд тандалт судалгаа үргэлжилж байгаа юм.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын энэ онд гарсан 17 дахь илтгэлд “Агаарын бохирдол нь амьсгалын замын, зүрх судасны, төв мэдэрлийн системийн, харшлийн өвчлөл, удамшлын эмгэг, хавдар зэрэг өвчны тархалт өсөхөд нөлөөлж байгаа. Улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж хүн амын өсөлт буурхад хүргэх аюултай байна” хэмээн дурджээ.

НИТХ-аас энэ онд “Утаа, агаарын бохирдлын эх үүсвэр болсон зуух янданг хязгаарлаж, шинээр нэмэхгүй байх журмыг судлан боловсруулж хэрэгжүүлнэ. Нийслэл дүүрэг хороодын хэсгийн ахлагчдын агаарын чанарыг хангах, байгаль орчны байцаагчийн давхар үүрэг гүйцэтгэх асуудлыг шийдвэрлэнэ. Утааны эх үүсвэрийн багагүй хувийг эзлэж буй бүх төрлийн нам даралтын зуухнуудыг энэ онд багтаан төвийн шугамд холбох эсвэл бүрэн цахилгаан болгож ажлыг зохион байгуулж, хяналт тавин ажиллана” хэмээн мэдэгдсэн билээ.

0 Сэтгэгдэл