Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хан-Уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын нээлт боллоо


Засгийн газрын 2017 оны 269 дугаар тогтоол “Үндэсний спортын VI их наадам зохион байгуулах тухай”, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/424 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх Монголын уламжлалт үндэсний спортын төрлүүд, уламжлалт тоглоом, зан үйл, ёс заншил, соёлыг өсвөр үеийнхэнд сурталчлан таниулж, өвлүүлэн сургах, хөгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбайд зохион байгуулагдлаа.
“Үндэсний спортын их наадам” нь Монгол улсын хэмжээнд 4 жилд 1 удаа зохион байгуулагддагаараа онцлог юм.
Хан-Уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрүүдэд зуны спортын 10 төрлөөр зохион байгуулж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Жаргалсайхан, УИХ-ын Тамгын газрын зөвлөхШагайн харвааны тэргүүлэгч гишүүн МУ-ын мэргэн Б.Эрдэнэбат, Монголын сурын холбооны ерөнхий нарийн бичиг С.Хүрэлбаатар, НБТСХ-ны мэргэжилтэн Н.Санчир нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Үндэсний, буриад, урианхай, уламжлалт сур харваа, шагайн харвааны тэмцээнд дүүргийн 80 гаруй мэргэн харваачид оролцон цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.
Шалгарсан тамирчид 08 дугаар сарын 11-15 ны өдрүүдэд Хүй долоо худагт зохион байгуулагдах “Үндэсний спортын VI их наадам”-д оролцох эрхээ авах юм.
0 Сэтгэгдэл























