Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
MNBC: Супер нэг азтанд Хонгконгийн Disneyland аялах эрх олгоно
MNBC хэрэглэгчдэд үйлчилгээгээ улам ойртуулах үүднээс Улаанбаатар хотын баруун бүсийг хамарсан хэрэглэгчдэд үйлчлэх нэгдсэн төвийг Сонгинохайрхан дүүргийн I хороолол “UB VISTA” худалдааны төвд шинээр байгууллаа. Тус төвийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Энэхүү төвийн онцлог нь хэрэглэгч бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Мөн хэрэглэгч шинээр бүртгүүлэх, хэрэглэгчийн төхөөрөмжийг идэвхижүүлэх, төлбөр тооцоогоо хийх зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Мөн хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг засах, тохиргоо хийх зэрэг үйлчилгээг хийх юм байна.

MNBC ХХК-ийн үйлчилгээ хариуцсан захирал Ж.Золбат нээлтийн үеэр “MNBC олон сувгийн кабелийн телевиз хамгийн орчин үеийн техник технологийг ашиглаж, нийслэл хотын нийт хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн үйлчилгээг хүргэж байгаа. Бусад ижил төстэй үйлчилгээ эрхлэгчдээс ялгаатай давуу тал нь MNBC олон сувгийн кабелийн сувгийг хаана ч зөөвөрлөж авч явах боломжтой. Мөн дэлхийн хамгийн шилдэг контентуудыг хэрэглэгчдийн хэрэгцээнд уяалдуулсан үнэ тарифаар санал болгож байгаа. Манай кабелийн суваг нь нийслэл хотын бүх дүүрэг, хороонд гардаг. Иймээс бид Улаанбаатар хотын баруун чиглэл буюу нийт хүн амын ихэнх нь оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нийт хэрэглэгчдэд хүрч үйлчлэхээр шинэ салбараа нээж байна. Манайх зуслангийн бүс болох Найрамдал, Хандгайт, Санзай, Налайх, Гачуурт чиглэлд гарч байгаа. Иймээс хэрэглэгч та бүхэн MNBC олон сувгийн кабелийн сувгийг сонгон үзээрэй” гэлээ.

Мөн MNBC ХХК-ийн үйлчилгээний албаны дарга У.Болормаа “Манай MNBC компани Улаанбаатар хотын бүх хэрэглэгчид хүрч үйлчлэхээр Улаанбаатар хотын баруун чиглэлд нэг цэгийн үйлчилгээтэй салбарын нээлтийг хийж байна. Мөн энэ сарын 20-ноос эхэлж сугалаат худалдааг зохион байгуулж байгаа. Энэхүү сугалаат худалдаа ирэх наймдугаар сарын 20-ны өдөр хүртэл явагдана. Супер нэг азтан Хонгконгийн Disneyland, мөн хоёр азтан Байгаль далайд аялах эрх, хоёр азтан LED телевизор, 10 азтан MNBC төхөөрөмж гэх мэт нийтдээ 55 азтан тодруулна. Харин шинэ хэрэглэгчид болон LOAYLTY багцыг гурван сараар сунгах тутамд нэг сугалааны эрхтэй болно. Мөн шинэ хэрэглэгчид төрөөмжөө 33 хувиар хямдруулж 81500 төгрөгөөр худалдан авч LOAYLTY багцыг нэг сар үнэгүй үзэх эрх авна. Харин энгийн багцыг гурван сараар сунгахад LOAYLTY багцыг хоёр сараар үнэгүй үзэх эрх зэрэг олон урамшуулалд хамрагдах боломжтой” гэсэн тайлбарыг өглөө.

0 Сэтгэгдэл