Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Онцгой холбоочил тусгай байр эзэллээ

ЗХЖШ-аас зохион байгуулсан хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Холбоочдын цогцолбор тэмцээн энэ сарын 22-23-ны өдөр боллоо.
Тэмцээнд Зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 17 багийн 80 гаруй тамирчин оролцон, хурдач радиотелеграфчин, цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор дасгал, кибер цэрэг, радио илрүүлэлтийн “үнэг агналт”, зүг чиглэл, байрлал олох, “Зэвсэгт хүчний холбоо мэдээллийн хөгжилд бидний оролцоо” эссе бичлэгийн уралдаан гэсэн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм. Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгийн шуурхай удирдлагын Холбоо зарлан мэдээллийн чиглэлийн мэргэжилтэн, Үндэсний аврах бригадын Холбооны тусгай бүлгийн алба хаагчид оролцон, багийн дүнгээр тусгай байрт шалгарлаа. Мөн радио илрүүлэлтийн “үнэг агналт”-ын төрөлд Үндэсний аврах бригадын Холбооны тусгай бүлгийн аврагч холбоочин, дэд ахлагч Б.Батбаатар хүрэл медаль хүртэн, гуравдугаар зэргийн болзол хангасан бол хурдач радиотелеграфчны төрөлд дэд ахлагч Н.Хүсэл хоёрдугаар зэргийн болзол хангалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























