Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ажил хаялтыг хуулийн хүрээнд удирдан зохион байгуулах ажлын хэсгийг байгуулав

МҮЭ-ийн холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчид 2018 оны зургадугаар сарын 29-нд хуралдаж Төрийн албан хаагчдын холбогдох мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоодын ажил хаялт зохион байгуулах саналыг харгалзан үндэсний хэмжээнд ажил хаялтыг хуулийн хүрээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах “Ажлын хэсэг байгуулах тухай” тогтоолыг гаргалаа. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Нэмэлт хэлэлцээрийн 9 дэх заалтын биелэлтийг шаардаж үүсгэсэн хөдөлмөрийн хамтын маргаанд Засгийн газар зуучлагчаас үндэслэлгүйгээр татгалзсанаар хөдөлмөрийн хамтын маргааны явцад ажил хаях, зохион байгуулах эрх хуулийн хүрээнд үүссэн тул МҮЭ-ийн холбооны дүрмийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.1.5 заалтуудыг үндэслэн МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдээс ийнхүү ажлын хэсэг байгуулан ажиллахаар болов. Тогтоолд мөн тухайн салбар, орон нутагтаа ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсзг байгуулж ажиллахыг гишүүн байгууллагын дарга нарт даалгаж, МҮЭ-үүдэд арга зүйн туслалцаа үзүүлж, хуулийн хүрээнд ажил хаялтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэгт даалгав. Үндэсний хэмжээнд ажил хаялтыг хуулийн хүрээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга /Ахлагч/ Г.Адъяа, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат,ҮЭ-ийн бодлого, зохион байгуулалтын газрын дарга Г.Төмөрбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа, Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг, "Хөдөлмөр" сургалт, судалгааны төвийн дарга М.Ганаа, Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Амарсанаа, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны албаны дарга Б.Хосбаяр, Санхүү, аж ахуйн газрын дарга Э.Баатарцогт, Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын хуульч М.Саранцацрал /Нарийн бичиг/ нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.

0 Сэтгэгдэл